Норвеги АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг Украинд өгнө гэдгийг тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре баталлаа.
"Бид Украины нисгэгчдийг сургахаар шийдсэн, мөн сургалтын зорилгоор хоёр F-16 онгоц өгнө гэж зун амласан. Бид Украинд F-16 онгоцуудыг бэлэглэхээр төлөвлөж байна, хичнээн онгоц өгөх, хэзээ нийлүүлэх талаарх мэдээллийг хожим өгнө" хэмээн Норвегийн Ерөнхий сайд мэдэгдсэнийг тус улсын засгийн газрын сайт дээр нийтэлжээ.
NRK сувгийн мэдээлснээр, Норвеги 5-10 сөнөөгч онгоцыг Украин руу нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр Норвеги улс сөнөөгч онгоц нийлүүлэхээр зөвшөөрсөн гурав дахь орон болж байгаа юм. Өмнө нь Нидерланд болон Дани улс АНУ-д үйлдвэрлэгдсэн энэ сөнөөгч онгоцыг Украинд өгөхөөр болсон. Дани 19 харин Нидерланд 24 онгоц нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |