Зохиолч Жоан Роулингийн гарын үсэг бүхий "Харри Поттер ба философийн чулуу" ховор номыг дуудлагаар худалдахаар болжээ.
Их Британид болох дуудлага худалдаа зохион байгуулагчид Харри Поттерын тухай номыг 12 мянган фунт стерлингийн үнэд хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Дуудлагаар худалдагдах ном нь зохиогчийн гарын үсэг бүхий анхны романы тусгай хэвлэлт юм байна. Ийм тусгай хэвлэлтээр ердөө 15 ном хэвлэгдсэн бөгөөд өмнө нь худалдаанд гарч байгаагүй гэнэ.
Дуудлага худалдаанд тавигдсан номын эзэн нь 26 настай Карина Хаушин аж. Тэрбээр 2012 онд хэвлэлийн компаниас зарласан уралдаанаас энэ номыг шагнал болгон авч байжээ. 2023 онд түүний байшин шатсан ч ном нь бүрэн бүтэн үлдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |