Доминиканы 1.5 сая оршин суугч ундны усгүй болжээ
2023-08-25

Доминиканд Франклин хар салхины улмаас ихээхэн хохирол учиржээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, өөр нэг хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж.

 

МИР24 сувгийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас Доминиканы 1,5 сая оршин суугч ундны усгүй болсон байна. Түүнчлэн 500 гаруй байшин, 3000 орчим автозам эвдэрчээ. Хар салхины дараа аадар бороо үргэлжлэн орж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг эрх баригчид уриалсан байна.

 

Энд дуулгахад, энэ долоо хоногийн эхээр Калифорнийг Хилари салхи дайрч, Сан-Диего болон Лос-Анжелест 50 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй болж, сургуулиуд түр хаасан юм. Түүнчлэн Америкийн нисэх буудлууд дээр 1000 гаруй нислэгийг цуцалж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин