АЦС-ын усыг тэнгист асгахыг эсэргүүцэгчид Сөүл дэх Японы ЭСЯ руу нэвтэрчээ
2023-08-24

Япон өнөөдрөөс эхлэн Фукушима атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгаж эхэлсэн. Энэ шийдвэрийг нийтэд зарласнаас хойш эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байсан Өмнөд Солонгосын хэсэг иргэд өнөөдөр Сөүл дэх Японы Элчин сайдын яамны гадаа жагсжээ. 

 

Улмаар эсэргүүцэгчид Японы Элчин сайдын яамны нутаг дэвсгэр рүү дайран орсон байна. Тэднийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд саатуулсан гэж  Kyodo агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ үеэр 14 хүн саатуулагдсан байна.

 

Энд дуулгахад, 2011 онд болсон байгалийн гамшгийн улмаас Фукушима-1 АЦС дээр осол болж, улмаар реакторуудыг хөргөхөөр их хэмжээний ус ашигласан. Энэ усыг нөөцлүүрд хадгалж байсан ч нөөцлүүрийн багтаамжийн 90 хувьд ус хүрсэн тул тэнгист асгах шийдвэрийг гаргасан. Ийнхүү асгахаас өмнө усыг цацрагт бодисоос цэвэршүүлсэн бөгөөд энэ онд нийт 31,2 мянган тонн цэвэршүүлсэн усыг асгахаар төлөвлөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
солонгосууд ч жагсахдаа үнэхээр сайн юмаа эх оронч ч юм. гүй тэгээд идэх загасгүй болно шд наад зах нь.
2023-08-26
Зочин:
Хүний эрх ярьдаг америкийн дүр эсгэсэн ардчилагчид таг дуугүй байна.
2023-08-24
ds:
tengis dalaid ingej hor ursgaad delhiig horduulah hereggui l ymdaa , amerik , yapon, u.solongosiin erh barigchid ugsen delhiid hor ursgaj bgaag eserguutsuh n zuv !
2023-08-24