Хятадад хайрын зөвлөх нэртэй үйлчилгээ үзүүлдэг хүмүүс нэмэгдэж байгаа талаар SCMP сонин мэдээлжээ.
Хайрын зөвлөхүүд нь, романтик харилцаа үүсгэх, эсвэл цааш ирээдүгүй болсон харилцаагаа дуусгахад хүмүүст тусладаг гэнэ. Тэд түүнчлэн зүгээр л дэмий ярьж, гомдлыг сонсож, үйлчлүүлэгч уйлж, зовлонгоо ярихыг хүсвэл сонсож өгөхийн зэрэгцээ өглөө залгаж сэрээдэг үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ төрлийн үйлчилгээ Таобао сайт дээр байршсан бөгөөд үйлчилгээний үнэ 5-9000 юанийн хооронд хэлбэлздэг юм байна.
Үйлчлүүлэгчид зөвлөхийн хүйс, насыг сонгон, долоо эсвэл сар бүрийн багц авч үйлчлүүлэх боломжтой гэнэ. Зарим нэрд гарсан зөвлөхүүд сард 5000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |