Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар дипломат эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.
Эрдоган, Путин нарын хэлэлцээ есдүгээр сарын дөрөвний өдөр болж магадгүй гэнэ. Одоогоор энэ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй, уулзалт зохион байгуулахтай холбоотой хэлэлцээ явагдаж байгаа аж.
Орос, Туркийн төрийн тэргүүнүүд биечлэн уулзахаар наймдугаар сарын эхээр тохиролцсон юм. Туркийн тал Оросын Ерөнхийлөгчийг нутагтаа урьсан ч "Путин өнөөгийн нөхцөлд улс орондоо байх ёстой, ямар нэг айлчлал хийх хүндрэлтэй" хэмээн Кремлийн тал хариу өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |