ОХУ-д хууль бус цагаачдыг дайнд дайчилж байна
2023-08-25

ОХУ-ын Холбооны цагаачлалын алба хяналт шалгалт хийн илрүүлсэн хууль бус цагаачдыг Украин дахь дайнд дайчлахаар шийдсэн гэж  The Times мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын эрх баригчид хууль бус цагаачид болон саяхан Оросын паспорттай болсон ч цэргийн комиссарын газарт бүртгүүлэхгүй байгаа, өмнө нь цагаач байсан хүмүүс гэсэн хоёр төрлийн хүмүүсийг "барьж", фронт руу илгээж эхэлсэн гэнэ. 

 

Энэ мэдээлэлд, нэрийг нь нууцалсан, узбек хэл дээр мэдээлэл дамжуулдаг Телеграм сувгийн мэдээллийг онцолсон байна. Мэдээллийг дамжуулсан сурвалжлагч Орост байгаа Узбек, Казахстан, Кыргыз, Тажик, Туркмений иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, ийм хүмүүсийг "агнаж эхэлсэн" хэмээн мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
күй ээ одоо Оросод харалдаг тэнэгүүд байдаг байхнээ
2023-08-26
бүр цэрэггүй болсон гэж үнэн байна . путин засгийн газар өөрсдөө очиж байлдахад яадаг байнаа
2023-08-25
очоод гараа өргөж бууж өгөөд нутаг руугаа буцсан нь дээр
2023-08-25
Манай оросыг дэмжигч дүү өвөө нар очиж украинд ясаа тавибал яасын.
2023-08-25