Этиоп улсад баянбүрд бүтээсэн гэр бүл

Этиоп улсад баянбүрд бүтээсэн гэр бүл

Тэд хотын эрх баригчидтай хамтран хотыг ногоон байгууламжтай болгох ажилд идэвхтэй оролцдог гэнэ. Мод их тарьснаар хотын хэт халууныг бууруулж, хөрсийг чийгтэйгээр нь хадгалах боломжийг олгодог гэж тэд онцолжээ. Мөн энэ гэр бүлийнхэн ногоон байгууламжаа арчлах бүхий л зардлыг өөрсдөө хариуцдаг аж.

Дэлгэрэнгүй
Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам пуужингийн халдлагад өртжээ

Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам пуужингийн халдлагад өртжээ

Иракийн нийслэл Багдад хотод байх АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо газар руу пуужингаар харваж, улмаар ЭСЯ-ны барилгад түгшүүрийн дохио дугарсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Мао Зэдуны гарын үсэгтэй хоолны цэсийг дуудлагаар худалджээ

Мао Зэдуны гарын үсэгтэй хоолны цэсийг дуудлагаар худалджээ

1949 оноос хойш бие барах хүртлээ буюу 1976 он хүртэл БНХАУ-ыг удирдсан Мао Зэдуны гарын үсэг бүхий хоолны цэсийг АНУ-д дуудлагаар худалджээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
БНХАУ газар дор 2,4 мянган метрийн гүнд лаборатори байгуулжээ

БНХАУ газар дор 2,4 мянган метрийн гүнд лаборатори байгуулжээ

Хятадад газар дор 2,4 мянган метрийн гүнд лаборатори байгуулж, ашиглаж эхэлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. Энэ нь дэлхийн хамгийн том, хамгийн гүнд байрлах лабораторид тооцогдож байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Германд машинчид ажил хаялт зарлажээ

Германд машинчид ажил хаялт зарлажээ

Германд машинчид үндэсний хэмжээний ажил хаялт зарлажээ. Энэ ажил хаялтын улмаас Германы төмөр замын хөдөлгөөн саатсан талаар DW агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Японы Ерөнхий сайд дуулианы улмаас фракцаа орхив

Японы Ерөнхий сайд дуулианы улмаас фракцаа орхив

Түүнчлэн улс төрч өөрт нь үүрэг болгосон хэмжээний хандиваас илүү их хандив цуглуулсан бол тогтоосон хэмжээнээс илүү гарсан мөнгийг шагнал болгон авдаг байсан нь тогтоогдсон байна. Мөн энэ хөрөнгийг тайланд тусгаагүй нь ил болсноор дуулиан дэгджээ. 

Дэлгэрэнгүй
ОХУ-д хийн хоолой шатаж байна

ОХУ-д хийн хоолой шатаж байна

ОХУ-ын харьяанд 2014 онд багтсан Бүгд Найрамдах Крым Улсын дорнод хэсэгт байх Керчь хотод 12 дугаар сарын наймны өдөр хий дамжуулах хоолой шатжээ. Энэ талаарх мэдээллийг Онцгой байдлын яам мэдээлснийг Интерфакс дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
АНУ Оросоос авах ураны хэмжээг гурав дахин нэмжээ

АНУ Оросоос авах ураны хэмжээг гурав дахин нэмжээ

АНУ Оросоос худалдан авах ураны хэмжээг 2023 оны 10 дугаар сард гурав дахин нэмжээ. Энэ талаарх мэдээллийг Оросын РИА Новости дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Орост онгоцны хөдөлгүүр шатсан тохиолдол дахин гарчээ

Орост онгоцны хөдөлгүүр шатсан тохиолдол дахин гарчээ

Энд дуулгахад, Украин руу довтолсны хариуд Барууны хоригт орсны улмаас Оросын нисэхийн салбарт хүндрэлтэй асуудлууд ар араасаа гарах болсон юм. Ердөө энэ сар гарснаас хойших хугацаанд гэхэд л Оросын агаарын тээврийн компанийн таван онгоц нислэгийн үеэр эвдэрсэн тохиолдол бүртгэгджээ. 

Дэлгэрэнгүй
Байдены хүүг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаж байна

Байдены хүүг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Энэ талаарх мэдээллийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.

Дэлгэрэнгүй
Данид Коран судар шатаахыг хуулиар хориглов

Данид Коран судар шатаахыг хуулиар хориглов

Шашны ном судрыг шатаахыг хориглох тухай хуулийн төслийг Данийн парламент наймдугаар сард танилцуулж, улмаар хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Гэсэн ч энэ хуулийг парламент баталжээ. 

Дэлгэрэнгүй
Америкийн конгрессын гишүүд  Байденд импичмент зарлах тогтоол гаргажээ

Америкийн конгрессын гишүүд Байденд импичмент зарлах тогтоол гаргажээ

Эргэн сануулахад, АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлах ажиллагаа эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ оны наймдугаар сарын сүүлээр саналыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга дэмжсэн юм. Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккарти Жо Байденыг шалгах ажлыг эхлүүлэх хангалттай нотлох баримт байгаа гэж үзсний улмаас ийнхүү саналыг дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Байдены гэр бүл авлигад идэгдсэн гэж тэрбээр үзэж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Израилын Ерөнхий штабын дарга асан Айзенкотын хүү дайнд амь үрэгджээ

Израилын Ерөнхий штабын дарга асан Айзенкотын хүү дайнд амь үрэгджээ

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долоон өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсаны дараа Израилын эрх баригчид ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, улсдаа дайны байдал тогтоосны дээр бүх нийтийн дайчилгааг зарласан юм. Израилд онц байдал үүссэн үед цэргийн насны эрчүүд болон эмэгтэйчүүд бүгд дайчлагдах хуультай бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж дайчлагдах журамтай. Үүний дагуу фронт руу явсан, ЦАХАЛ-ын Ерөнхий штабын дарга асан Гади Айзенкотын хүү амь үрэгджээ. 

Дэлгэрэнгүй
Палестинд амиа алдсан хүний тоо 17 мянгыг давлаа

Палестинд амиа алдсан хүний тоо 17 мянгыг давлаа

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, 1400 орчим хүнийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсны хариуд Израил энэ бүлэглэлд дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн. Улмаар 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлж, Газын зурваст бүхэлд нь байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Оросын сургуульд сурагч гал нээж, амиа хорложээ

Оросын сургуульд сурагч гал нээж, амиа хорложээ

Энэ хэргээс дөрвөн жилийн өмнө, 2014 оны хоёрдугаар сард Москвагийн сургуульд гал нээсэн нь Орост сургууль руу халдаж, олон хүний аминд хүрсэн анхны тохиолдол болж байв. Тухайн үед 10 дугаар ангийн сурагч Сергей Гордеев сургуульдаа ирэхдээ винтов авчирж, газарзүйн багшаа буудан, ангийнхнаа барьцаалсан юм. Хэргийн газарт цагдаагийнхан ирэхэд тэрбээр цагдаагийнхан руу буудаж, хамгаалагчийг хөнөөн, нэг цагдааг шархдуулсан. Гордеевыг хүн барьцаалсан, хөнөөсөн, хууль сахиулагчдын амь насанд халдсан хэрэгт буруутгасан ч хожим нь түүнийг хэрэг хүлээх чадваргүй гэж үзэн, албадан эмчилгээнд явуулж байв.

Дэлгэрэнгүй
Хятадад дэгдсэн тагнуулын дуулиан

Хятадад дэгдсэн тагнуулын дуулиан

Түүнээс өмнө Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын ажилтан Жэн гэгчийг мөн л тагнуул хийснийг нь илрүүлж баривчилж байв. Тэр мөн л хилийн чанадад суралцах үеэрээ тагнуулын сүлжээнд элсжээ. Тэрбээр Италид суралцах үедээ АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Сеттэй танилцан, Сет хятад эрийн итгэлийг олж авч, мөн л өөртэй нь холбогдсоных нь төлөө Хятадад очоод шийтгүүлнэ гэж сүрдүүлж, дараа нь өндөр шан харамж амлан, Хятадын цэргийн нууцуудыг дамжуулахыг ятгажээ. Мөн өндөр шан харамж өгөхийн дээр ар гэрийг нь АНУ руу цагаачлахад туслана гэж амалсан аж. Хятадын инженер зөвшөөрч, Америкийн талтай тагнуулын гэрээ байгуулжээ.

Дэлгэрэнгүй
Санта-Клаусын байшинг түрээслүүлнэ

Санта-Клаусын байшинг түрээслүүлнэ

Санта-Клаус амьдардаг гэх энэ байшинд жуулчид үнэ төлбөргүй хонох боломжтой гэнэ. Финландын Лапландын Рованиеми хотод Санта-Клаусын албан ёсны шуудангийн салбар байдаг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд, насанд хүрэгчдээс 30 мянга гаруй захидал хүлээн авдаг байна. Харин энэ удаад Санта-Клаусын байшинд үнэ төлбөргүй амарч, баярын уур амьсгалыг мэдрэн, захидал хэрхэн ирж, хэрхэн хариу өгдөг явцыг харах боломжтой гэж зар дээр өгүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Япон эр хараагүй болсон эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхээр хэдэн мянган цэцэг тарьжээ

Япон эр хараагүй болсон эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхээр хэдэн мянган цэцэг тарьжээ

Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн "Сая сая сарнай" дуунд гардаг түүхтэй төстэй үйл явдал Японд болжээ. Энэ дуун дээр дурласан бүсгүйдээ сэтгэлээ илчилэхээр байшингаа зарж хэдэн сая сарнай худалдаж авдаг бол Японы өндөр настан эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхээр хэдэн мянган цэцэгс тарьсан гэдгээрээ ялгаатай аж. 

Дэлгэрэнгүй
Британи Ойрх Дорнодод 1000 цэрэг нэмж байршуулжээ

Британи Ойрх Дорнодод 1000 цэрэг нэмж байршуулжээ

Их Британи Ойрх Дорнодод нэмж мянган цэргийн алба хаагч байршуулсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Грант Шаппс мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Британийн засгийн газрын сайт дээр нийтэлсэн байна. 

Дэлгэрэнгүй
БНХАУ дэлхийд анхны дөрөв дэх үеийн АЦС ашиглалтад оруулжээ

БНХАУ дэлхийд анхны дөрөв дэх үеийн АЦС ашиглалтад оруулжээ

БНХАУ дэлхийд анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Эрчим хүчний хэрэг эрхлэх газар мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй