ОХУ-д хийн хоолой шатаж байна
2023-12-08

ОХУ-ын харьяанд 2014 онд багтсан Бүгд Найрамдах Крым Улсын дорнод хэсэгт байх Керчь хотод 12 дугаар сарын наймны өдөр хий дамжуулах хоолой шатжээ. Энэ талаарх мэдээллийг Онцгой байдлын яам мэдээлснийг Интерфакс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Керчь хотод хий дамжуулах хоолой шатсаны улмаас цахилгаан эрчим хүч дамжуулах шугамд хэсэгчилсэн гэмтэл гарчээ. Одоогоор сүлжээнээс даралттай хий гарсаар байгаа, ослын хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа бөгөөд ослын улмаас 30 мянга орчим хэрэглэгчийг дулаанаар хангадаг зуухны ажиллагааг зогсоосон байна. 

 

Хийн хоолой шатсан шалтгаан тодорхойгүй, ослын газар дээр шуурхай албад ажиллаж, хор уршгийг арилгах, шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэдээлэлд хэмжээ бий
2023-12-09