БНХАУ дэлхийд анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Эрчим хүчний хэрэг эрхлэх газар мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Шидаовань" атомын цахилгаан станц нь өндөр температурын хийн хөргүүрт реактортай бөгөөд энэ дөрөв дэх үеийн АЦС-ыг Шаньдун мужид байгуулжээ. Шинэ АЦС-ын давуу тал нь ажиллагааны аюулгүй байдал бөгөөд хийн хөргүүрт реактор идэвхит бүс хайлах эсвэл радио идэвхит материал алдагдахаас бүрэн сэргийлдэг аж.
Рекаторыг хөргөх системд усны оронд хийн төлөвт гелий ашигладаг тул атомын цахилгаан станц усны эх үүсвэрээс хамааралгүй байх гэнэ. Энэ дэлхийн анхны дөрөв дэх үеийн атомын цахилгаан станцыг туршилтын журмаар 168 цаг ажиллуулсны эцэст ийнхүү ашиглалтад оруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |