АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Энэ талаарх мэдээллийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хантер Байденыг 2016-2019 оны хооронд 1,4 сая гаруй долларын татвар төлөөгүй гэж буруутгасан байна. Улмаар холбогдох дүгнэлтийг Калифорнийн төв тойргийн шүүхэд өгчээ. Ингэснээр Хантер Байден гурван эрүүгийн хэрэг, зургаан хэрэг зөрчилд буруутгагдаж байгаа аж. Хууль сахиулагчдын үзснээр, Байдены хүү татвар төлөхийн оронд хэдэн сая долларыг "секс клубд гишүүнээр элсэх, насанд хүрэгчдийн зугаа цэнгэлд 188 мянган доллар зарцуулах" зэргээр үрэн таран хийсэн гэнэ.
Хантер Байденыг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Анхандаа тэрбээр гэм буруугаа хүлээж байсан ч дараа нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |