Палестинд амиа алдсан хүний тоо 17 мянгыг давлаа
2023-12-08

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдаж, 1400 орчим хүнийг хөнөөж, 240 хүнийг барьцаалсны хариуд Израил энэ бүлэглэлд дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн. Улмаар 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлж, Газын зурваст бүхэлд нь байлдааны ажиллагаа явуулж байгаа юм. 

 

Израил алан хядагчдыг устгах зорилготой гэх ч байлдааны ажиллагааны үеэр орон сууцнуудыг бөмбөгдөж, дүрвэгчдийн хуаранд цохилт өгсөөр байгаа тул Палестины энгийн иргэд энэ дайнд хамгийн ихээр үрэгдэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, Палестины ХАМАС бүлэглэл болон Израил хоорондын дайны улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 17 177 болсон гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдэгджээ. Зөвхөн сүүлийн нэг хоногт гэхэд л 350 хүн амиа алдсан гэж онцолсон байна. 

 

Палестины энгийн иргэд амиа алдсан тоо нэмэгдэж байгаа нь байлдааны ажиллагаанаас гадна эмнэлгийн тусламж хангалтгүй байгаатай холбоотой юм. Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт байлдааны ажиллагаа явуулж байгаад иргэд олноор нүүдэллэсэн өмнөд хэсэгт идэвтэй ажиллагаа явуулах болсон. Улмаар иргэдийн хоргодож, өвчтөнүүдийг эмчилж байгаа эмнэлгүүд рүү халдаж, эмнэлгүүд цохилт, эм бэлдмэлийн хомстолоос үүдэн өвчтөнүүдийг эмчлэх аргагүй болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Лалын новшнууд үхэж л байг. Өөрсдөө эхэлж хүн алж дальчигнасан юм, хохь нь
2023-12-09
Монголд байгаа АНУн элчин сайдын яам хүн алж байгаагаа тайлбар хийнэ биз энд нэг шантаажины авгайг хууль зөрчинийг хамгаалж ,авлигаёин Сайханбилэгийг жлсдаа орогнужлж,энн улсхд Золинсхий болгох санаагаа нууэ өайгаа даа та нар. Зайлаа.
2023-12-08