Германд машинчид үндэсний хэмжээний ажил хаялт зарлажээ. Энэ ажил хаялтын улмаас Германы төмөр замын хөдөлгөөн саатсан талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ажил хаялт орон нутгийн цагаар 12 дугаар сарын долооны 18:00 цагт ачааны галт тэргийг зогсоосноор эхлэж, 22:00 цагаас эхлэн зорчигч тээврийн галт тэрэгний бүх хөдөлгөөнийг зогсоожээ. Энэ ажил хаялт 24 цаг үргэлжилж, 12 дугаар сарын наймны 22:00 цагт дуусах аж.
Машинчид ажил хаялт зарласан нь Deutsche Bahn төмөр замын концерн болно Германы Машинчдын үйлдвэрчний эвлэл хоорондын маргаанаас үүдэлтэй. Үйлдвэрчний эвлэл сарын цалинг 555 еврогшоор нэмж, ажлын долоо хоногийг 35 цаг болгохыг шаардсан ч концер нь хүлээж аваагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |