Этиопийн нийслэлийн төвд баянбүрд бий. Энэ ногоон байгууламжийг Рас Жанни гэдэг тайзны нэрээрээ алдартай регги уран бүтээлчийн гэр бүл арчилдаг гэж NTD суваг мэдээлжээ.
Ойролцоогоор 5000 квадрат метр талбайтай, 2000 гаруй модтой энэ баянбүрдийг анх регги уран бүтээлчийн гэр бүл бий болгож, 16 жилийн туршид арчилж байгаа гэнэ.
"Хүн байгалийн амьтан, тиймээс байгалиа хамгаалах ёстой. Бид байгальд ургаж буй ургамал, хүнсийг идэж, бие барсныхаа дараа ч хөрсөнд шингэдэг. Тиймээс хөрс дэлхийг цэвэр байлгах ёстой" хэмээн Рас Жанни NTD сувгийн сэтгүүлчид ярьсан байна.
Тэд зөвхөн өөрсдийн гараар бүтээсэн ногоон талбайдаа төдийгүй өөр газруудад ч мод, ургамлыг хамгаалахыг хичээдэг гэнэ.
"Бид яг модны өмгөөлөгч шиг л байдаг. Хэн нэгэн мод хөрөөдөж байгаа бол бид учрыг нь асууж, болиулахыг хичээдэг" хэмээн Рас Жанни өгүүлжээ.
Тэд хотын эрх баригчидтай хамтран хотыг ногоон байгууламжтай болгох ажилд идэвхтэй оролцдог гэнэ. Мод их тарьснаар хотын хэт халууныг бууруулж, хөрсийг чийгтэйгээр нь хадгалах боломжийг олгодог гэж тэд онцолжээ. Мөн энэ гэр бүлийнхэн ногоон байгууламжаа арчлах бүхий л зардлыг өөрсдөө хариуцдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |