Лапландад байх Санта-Клаусын домогт байшинг түрээслүүлэх зар Airbnb богино хугацааны түрээсийн платформд байршжээ. Энэ талаар Mirror сонин мэдээлсэн байна.
Санта-Клаус амьдардаг гэх энэ байшинд жуулчид үнэ төлбөргүй хонох боломжтой гэнэ. Финландын Лапландын Рованиеми хотод Санта-Клаусын албан ёсны шуудангийн салбар байдаг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд, насанд хүрэгчдээс 30 мянга гаруй захидал хүлээн авдаг байна. Харин энэ удаад Санта-Клаусын байшинд үнэ төлбөргүй амарч, баярын уур амьсгалыг мэдрэн, захидал хэрхэн ирж, хэрхэн хариу өгдөг явцыг харах боломжтой гэж зар дээр өгүүлжээ.
"Эльфүүд Санта-Клаусын байшинд өвлийн шидэт орныг бүтээхийн тулд хонон өнжин ажилласан. Зул сарын гол хэсэг болсон энэ газар руу гэр бүлээрээ аялахыг бид урьж байна" хэмээн Airbnb сайт дээр өгүүлжээ.
Сантагийн гэрт зочлох хүсэлтэй хүмүүс 2023 оны 12 дугаар сарын 18-21-нийг дуустал гурван шөнө Сантагийн байшинд үнэ төлбөргүй хонохын дээр захидал ялгах, шуудангийн тамга дарах зэрэг эльфүүдийн ажилд туслаад зогсохгүй туйлын туая харж, Финландын уламжлалт саунд орох боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |