Израилын Ерөнхий штабын дарга асан Айзенкотын хүү дайнд амь үрэгджээ
2023-12-08

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долоон өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдсаны дараа Израилын эрх баригчид ХАМАС бүлэглэлд дайн зарлаж, улсдаа дайны байдал тогтоосны дээр бүх нийтийн дайчилгааг зарласан юм. Израилд онц байдал үүссэн үед цэргийн насны эрчүүд болон эмэгтэйчүүд бүгд дайчлагдах хуультай бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж дайчлагдах журамтай. Үүний дагуу фронт руу явсан, ЦАХАЛ-ын Ерөнхий штабын дарга асан Гади Айзенкотын хүү амь үрэгджээ. 

 

The Times of Israel сонины мэдээлснээр, 12 дугаар сарын долооны өдөр Израилын армийн хуурай замын цэргийн ажиллагааны явцад Израилын армийн хошууч Жонатан Дэвид болон ЦАХАЛ-ын Ерөнхий штабын дарга насан Гади Айзенкотын хүү түрүүч Галь Меир Айзенкот амь үрэгдпсэн байна. Галь Меир Айзенкот Газын зурвасын хойд хэсэг дэх Жебали хуарангийн хонгилд бөмбөг дэлбэрсний улмаас хүнд шархаджээ. Түүнийг шархадсаны дараа эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна. 

Галь Меир Айзенкот тусгай зориулалтын 551 дүгээр нөөц бригадын 699 дүгээр батальонд анхны тусламж үзүүлэх мэргэжилтнээр алба хааж байжээ. Тэрээр хугацаат цэргийн албыг "Маглан" тусгай тасагт хаасан байна. Түүний эцэг Гади Айзенкот бэлтгэл дэслэгч генерал бөгөөд 2015-2019 оны хооронд ЦАХАЛ-ын Ерөнхий штабыг удирдаж байв. 

 

Түрүүч Айзенкотыг сүүлчийн замд нь үдэх ёслол 12 дугаар сарын наймны өдөр болох аж. Түүнийг таалал төгссөнтэй холбоотойгоор Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ерөнхийлөгч Исаак Герцог, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нарын Израилын улс төрчид, өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид эмгэнэл илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Хүрэлсүх:
Эрүүл улс төртэй орон бахархмаар юмаа, манайд цэргүүд нь яргачдын гарт гөлөг мэт үхэж томчуудын зулбасгууд далайн эрэг дээр хар тамхинд мансуурч хэвтэх...гэхдээ эдний цус гол мөрөн мэт урсах цаг тун ойрхон болчихсонг эд мөнгөндөө хууртсан нүд нь харах сөхөөгүй л байна даа
2023-12-08