Британи Ойрх Дорнодод 1000 цэрэг нэмж байршуулжээ
2023-12-07

Их Британи Ойрх Дорнодод нэмж мянган цэргийн алба хаагч байршуулсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Грант Шаппс мэдэгджээ. Түүний мэдэгдлийг Британийн засгийн газрын сайт дээр нийтэлсэн байна. 

 

Их Британийн Батлан хамгаалах сайдын өгүүлснээр Ойрх Дорнодод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нөхцөл байдал тогтворжиход туслах хүчин чармайлтыг дэмжих үүднээс Британийн цэргүүд тус бүс нутагт байрлаж байгаа гэнэ. Өмнө нь байршуулсан цэргүүд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гадаадын иргэд тэр дундаа Британийн иргэдийг ХАМАС-ын олзноос чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдсанаас хойш Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. ХАМАС-ын халдлагын хариуд Израил дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсний дээр ус, хүнсний хангамжийг таслаж, эрчим хүч, түлшээр хангахаа зогсоож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09