Японы Ерөнхий сайд дуулианы улмаас фракцаа орхив
2023-12-08

Намын фракцуудад олгосон санхүүжилтийг удаан хугацаанд нууцалсан, гишүүдэд авлига өгсөн хэрэгтэй холбоотой дуулианаас үүдэж Японы Ерөнхий сайд Фумио Кишида "Котикай" фракцаасаа гарчээ. Энэ талаарх мэдээллийг NHK суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нам дотор нь болж буй үйл явдлыг хараат бус, бодитоор үнэлүүлж дүгнүүлэхийн тулд Фумио Кишида фракцаа орхих шийдвэр гаргасан аж. Одоогоор Токиогийн прокурорын газрын онцгой хэлтэс Японы эрх баригч Либераль ардчилсан намын таван фракц хандив цуглуулж олсон хөрөнгөө нуун дарагдуулсан хэргийг шалгаж байгаа юм байна.

 

Эрх баригч нам улс төрчдийг оролцуулан намыг дэмжих зорилготой мөнгө цуглуулахыг ажлыг зохион байгуулсан гэх бөгөөд ийм арга хэмжээний тасалбарыг Японы бизнесийн төлөөллүүд худалдан авдаг аж.

 

Хуульд зааснаар, мөнгө цуглуулах ажлын үеэр нэг өдрийн дотор цугларсан мөнгөн дүн 200 мянган иенээс их бол хандивлагчийн нэр, хандивын хэмжээг тайланд тусгах ёстой байдаг юм байна. Харин Японы эрх баригч намын  том фракц таван жилийн хугацаанд хээдн зуун сая иен цуглуулсан ч үүнийгээ тайланд тусгаагүй нь ил болжээ.

 

Түүнчлэн улс төрч өөрт нь үүрэг болгосон хэмжээний хандиваас илүү их хандив цуглуулсан бол тогтоосон хэмжээнээс илүү гарсан мөнгийг шагнал болгон авдаг байсан нь тогтоогдсон байна. Мөн энэ хөрөнгийг тайланд тусгаагүй нь ил болсноор дуулиан дэгджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08