АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлах тухай тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг Төлөөлөгчдийн танхимын албан ёсны сайт дээр нийтэлсэн байна.
Ийм тогтоол гаргаснаар Байденыг шалгах ажиллагаа хууль ёсны болох юм. Энэ тогтоолыг батласнаар Байденыг мөрдөн шалгасан ажлын дүнг шүүхэд танилцуулах боломжтой болно гэж бүгд найрамдахчууд мэдэгджээ. Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн мэдэгдсэнээр, 12 дугаар сарын 14-нөөс өмнө буюу конгрессын хурал завсарлахаас өмнө тогтоолыг батлах санал хураалтыг явуулах аж.
Эргэн сануулахад, АНУ-ын хууль тогтоох байгууллага дахь бүгд найрамдахчууд Ерөнхийлөгч Жо Байденд импичмент зарлах ажиллагаа эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ оны наймдугаар сарын сүүлээр саналыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга дэмжсэн юм. Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккарти Жо Байденыг шалгах ажлыг эхлүүлэх хангалттай нотлох баримт байгаа гэж үзсний улмаас ийнхүү саналыг дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Байдены гэр бүл авлигад идэгдсэн гэж тэрбээр үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |