Данид Коран судар шатаахыг хуулиар хориглов
2023-12-08

Шашны ном судрыг шатаахыг хориглох тухай хуулийн төслийг Данийн парламент наймдугаар сард танилцуулж, улмаар хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Гэсэн ч энэ хуулийг парламент баталжээ. 

 

Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, Коран судар зэрэг шашны ном судрыг шатаахыг хориглох тухай хуулийг Данийн парламент хэлэлцэж, 94 гишүүн дэмжин 74 гишүүн татгалзсанаар энэ хуулийг баталсан байна. Ингэснээр шашны ном судрыг шатаахыг хориглосон хууль долоо хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж. 

 

Данийн засгийн газар Коран судрыг шатаах бусад байдлаар шашин, соёлыг гутаан доромжилж, улсын аюулгүй байдалд заналхийлсэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох асуудлыг авч хэлэлцэхээр болсон тухай мэдээлэл энэ оны долдугаар сарын сүүлээр гарч байлаа. Энэ асуудлыг хөндөх болсон нь Коран судар шатаасан хэд хэдэн тохиолдол Европт гарч, улмаар муслим шашинтай орнууд ихээр эсэргүүцсэнтэй холбоотой юм. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр Иракаас цагаачилж ирсэн 37 настай эр Стокгольмд Коран судрыг урж, гутлаа арчаад, дараа нь номон дээр гахайн мах тавьж, шатаасан хэрэг гарсан. Муслим шашинтнууд гахайн мах идэхийг цээрлэдэг, тиймдээ ч Коран судрыг шатаахын өмнө гахайн мах тавьж, дараа нь судрыг шатаасан нь байж болшгүй доромжлол гэж муслим шашинтнууд үзэн эсэргүүцэл илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
2023-12-09
AX NRT XALYYNR S UILCHLEED80955877
2023-12-08
SEKSDN80955877
2023-12-08