12 дугаар сарын 19-ний өдөр Орос улс Украины нийслэлд Ираны 20 гаруй шахед камиказе нисгэгчгүй онгоцоор дайрчээ. Агаарын довтолгооноос хамгаалах систем тэдний 15 орчмыг нь сөнөөж чадсан байна.
Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр, нийслэлийн Соломенский, Шевченковскийн дүүрэгт хэд хэдэн дэлбэрэлт болсон. Урьдчилсан мэдээллээр, хотын дэд бүтцийн байгууламж, хувийн байшингууд өртсөн" гэв.
Халдлагын улмаас Украины нийслэлийн баруун эрэг цахилгаангүй болсон байна. Мөн хотод цахилгаан эрчим хүчийг яаралтай хязгаарлаж байгаа юм. Мөн энэ өдөр Украины Днепропетровск, Кировоград, Николаев, Винница мужуудад агаарын дайралтын дохио сонсогджээ.
Оросын арми аравдугаар сарын 10-наас Украины эрчим хүч, батлан хамгаалахын үйлдвэрлэл, цэргийн удирдлага, харилцаа холбооны объектуудад пуужингийн цохилт өгч байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр энэ нь Киевийн дэглэм Крымийн гүүрэн дээр террорист халдлага үйлдсэний хариу гэсэн байдаг.