Хойд Солонгосыг зүүн эрэг рүү дунд тусгалын хоёр баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгос, Японы арми мэдээлснээс нэг хоногийн дараа Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул бүтээж буйгаа зарласан юм. Энэхүү хиймэл дагуулыг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа аж.
БНАСАУ-ын сансрын хөгжлийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Тагнуулын хиймэл дагуул нь олон тооны камер, дүрс дамжуулагч, хүлээн авагч, хяналтын төхөөрөмжтэй, түүнийгээ хадгалах багтаамжтай аж. Энэхүү туршилтад хиймэл дагуулын зураг авах, мэдээлэл дамжуулах, газар дээр хяналт тавих чадварыг үнэлэх зорилготой туршилтуудыг хийсэн гэж мэдээлсэн байна.
Уншиж байна |