Ногоон талбайн домог болсон Диего Марадонагийн залгамжлагч Лионель Месси таван настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Биеэр жижиг, турь муутай, дааврын өвний улмаас давжаа болсон жаахан хүүгийн ногоон талбайг эзэгнэх авьяас тун багад нь илэрсэн. Тэрбээр сургуульд ч ороогүй бага байхдаа хотынхоо "Ньюэллз Олд Бойз" клубийн нэрийн өмнөөс тоглож байсан юм. Түүнийг 11 настайд эцэг эх нь Барселонд нүүж иржээ. Энд ирснээс ердөө хоёр жилийн дараа тэр "Барселон"-ы залуучуудын багт тоглож эхэлсэн байдаг.
Катарт болсон ДАШТ 2022 оны аварга болсон даруйд түүний гэргий болон бяцхан үрсийнх нь аз жаргалтай зургууд цахим сүлжээгээр цацагдаж нилээдгүй шуугиан болоод байгаа билээ. Месси төдийгүй энэ агуу хүний эхнэрийг сонирхож байгаа хүмүүс ч цөөнгүй.
Түүний гэргий Антонелла Рокуццо нь 1988 онд Росарио хотод төржээ. Тэрбээр Аргентины их сургуульд шүдний эмчийн чиглэлээр суралцаж төгссөн байна.
Мессигийн эхнэрийг их даруу төлөв гэж хүмүүс дүгнэдэг. Тэрээр нийгмийн сүлжээнээс хол, камерын дуранд ч өртөх сонирхол багатай нэгэн. Антонелла зөвхөн Instagram ашигладаг бөгөөд Facebook, Twitter ашигладаггүй гэв.
Месси болон түүний гайхалтай загвар өмсөгч эхнэрийн хоорондох үлгэрийн хайрын түүх тэднийг хүүхэд байхаас нь эхэлсэн гэдгийг тийм ч олон хүн мэдээд байдаггүй. Тэд анх таван насандаа танилцаж байжээ.
Антонелла багадаа "ла негра" хэмээх хочтой байжээ. Өтгөн хар үс, гялалзсан өнгөлөг бор арьстой охиноо гялалзсан хайр гэсэн утгатай хочоор түүний ойр дотнынхон болон найзууд нь дууддаг байжээ.
Антонелла Мессиг талбай дээрээ тоглож байхдаа хамгийн сайхан харагддаг. Миний мэдрэх мэдрэмж бол төсөөлөшгүй. Өөр хаана ч мэдэрч чадахгүй хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байдаг.