Сүүлийн хэдэн сар Оросын влогчид ихэнх орлогоо алджээ. Тухайлбал 12 дугаар сар гэхэд л орлого нь 80 хувиар буурсан гэж "Известия" харилцаа холбооны агентлагууд болон зах зээлд оролцогчид бичжээ. Энэ нь ОХУ-д Instagram, Facebook зэргийг хаасантай холбоотой юм.
"TikTok" Оросын аливаа контентыг татаж авах, YouTube, Twitch мөнгө олох аргыг хааж, барууны олон компани Оросыг Украинд халдсаны дараа тус улсыг орхих болсон. Мөн хориг арга хэмжээний улмаас мөнгө шилжүүлэхэд ч хүндрэлтэй болсон байна. Видео болон дамжуулалтын шагналыг авах цорын ганц арга бол "DonationAlerts" систем эсвэл дотоодын "Boosty" платформоор дамжуулан орлогоо олох боломж байхгүй болжээ.
Блогчид алдагдлаа янз бүрийн аргаар нөхөхийг оролдож байна: зарим нь интеграцчлалын үнийг өсгөж, зарим нь зардалд татвар нэмдэг, зарим нь эсрэгээрээ зар сурталчилгааны хүмүүсийг татах гэж үйлчилгээний үнээ бууруулах зэргээр байж болох бүх аргыг хэрэглээд байгаа гэнэ.
Харин PR Perfect харилцааны агентлагийг үүсгэн байгуулагч Кристина Петрова "Влогчдын орлогын байдал ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй бөгөөд өмнөх орлоготоо хүрэх хүртэл дор хаяж гурван жил шаардлагатай" хэмээн үзэж байгаа юм.
Уншиж байна |