ISW: ОХУ 2023 оны өвөл Украин руу шинээр довтлохоор бэлдэж байна

img

Украин руу 2023 оны өвөл дахин давшихаар бэлдэж байж магадгүй, гэхдээ ийм давшилт амжилттай болно гэдэг нь магадлал багатай гэнэ. Ийм таамаглалыг Америкийн дайн судлалын хүрээлэн гаргажээ. 

 

Украины албаны этгээдүүд болон Кремлийн мэдэгдэл, үйлдлүүдээс харахад Владимир Путин Украинд тавьсан зорилгоосоо буцаагүй байгаа нь илт гэж Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчид онцолсон байна. Путин Оростой хэлэлцэх хэлэлцээрийн ширээний ард украинчуудыг суулгаж, Москвагийн тулгасан болзлуудыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд төрөл бүрийн арга ашигласан хэвээр байна гэж шинжээчид мэдэгджээ. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, өдгөө Донецк мужид давшиж байгаа, Украины дэд бүтцэд их хэмжээний пуужингийн цохилт өгсөөр байгаа зэрэг нь Украинаас хэлэлцээрийн болзлыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа хэлбэр гэнэ. Гэсэн ч Киев болзол тулгасны хариуд хэлцэл хийх төлөвлөгөөгүй байгаагийн улмаас Путин 2023 оны өвөл шинээр давшиж, гуравдахь цэргийн ажиллагаагаа эхлүүлж болзошгүй гэж Дайн судлалын хүрээлэн үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэрэв Орос бүрэн хэмжээний дайн хийвэл барцун болон Украйнын хувьд маш аюултай . Тусгай ажиллагаа гэх энэ дайнд дан хуучин зэвсгүүдээ ашиглаж бгааг харж бгаа байх. Хэл амаа ололцож болдоггүй л юм байхдаа.
2022-12-17
Уншигч:
Гэнэт дайраад бараагүй юм чинь бэлтгэгдсэн үед нь бүүр ч барахгүй нь тодорхой шүү дээ. Аа харин бусдын хэрэг хамаагүй бурхандаа залбирч суу гэдэг чинь ёстой тэнэглэл байна, монголчуудыг ийм л байлгах гэж 2 хөрш чинь хэдэн зуун жил мөрөөдөж бас ч хэрэгжүүлж ирсэн хортой бодлого шүү. Дуугаа хориулбал толгойгоо л алдана.
2022-12-17
Хэрэггүй. Бүү гэдэг үгнүүдийг алдчихаж
2022-12-17
Монголын төр төвийг сахиж байгаа нь зөв, ард түмэн ч бусдын асуудалд оролцох харнггүй, харин газар хөдлөлийн гамшиг өүү ирэг гээд залбирч сууядаа
2022-12-17
зочин:
Oдоо энэ өвлийн давшилт амжилт тааруухан гарна. Tэгээд дахиад л дайчилгаа зарлахад хүрнэ.. Oросын иргэд ч тэр үед ёстой жинхэнээсээ үймээн самуун гаргана даа.. Oросын дайчилгаанаас дүрвэгсэд хэдэн арван мянгаараа зад түрэн орж ирнэ..
2022-12-16
Одоо өнгөрсөн:
Жилийн өмнө Белорусийн хил дээр цэргийн сургууль хийж байна их хүч хуримтлуулж дайн зарлалгүй гэнэдүүлэн дайрчихаад Киевийг эзэлж чадаагүй. Одоо гонж биз
2022-12-16