ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Перугийн Ерөнхийлөгч асан Кастильог хорьж саатуулах хугацааг 18 сараар сунгав
2022-12-16

Перу улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн үймээн самуун зохион байгуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутгагдаж байгаа тус улсын Ерөнхийлөгч асан Педро Кастильог хорьж саатуулах хугацааг 18 сараар сунгажээ. 

 

Педро Кастильо оргон зайлж болзошгүй гэж үзсэн Перугийн Ерөнхий прокурорын газар шүүхэд хандан урьдчилан саатуулах хугацааг 18 сараар сунгах хүсэлтийг 12 дугаар сарын 14-ний өдөр гаргажээ. Үүнээс өмнө Кастильо улс төрийн орогнол хүсэхийн тулд Лима дахь Мексикийн элчин сайдын яаманд хандахыг оролдсон байна. 

 

Педро Кастильо 2021 оны зургадугаар сараас эхлэн Ерөнхийлөгчийн алба хашсан. 2022 оны 12 дугаар сарын эхээр тэрбээр улс орондоо улс төрийн өргөн цар хүрээтэй өөрчлөлт хийнэ хэмээн зарлаж, онц засгийн газар зарлан хуралдуулсан юм. Үүнийг парламентын гишүүд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзэж түүний импичментийг зарлан огцруулж, 12 дугаар сарын долооны өдөр Кастильо эхнэр, хүүхдүүдийн хамт баривчлагдсан. Перуд ийнхүү улс төрийн талбарт ихээхэн өөрчлөлт гарсны дараа Кастильогийн дэмжигчид болон түүнийг эсэргүүцэгчид орон даяар эсэргүүцэл илэрхийлэн, ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардан эмх замбараагүй байдал дэгэдэж улмаар Перу даяар онц байдал тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин