ОХУ-д 12 дугаар сарын 16-ны Баасан гарагт ЛГБТ суртал ухуулгын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Москвагийн номын сангуудад хориотой номын жагсаалтыг илгээжээ.
Үүнд Харуки Мураками, Стивен Фрай, Майкл Каннингхэм, Оксана Васякина, Жон Бойн, Эдуард Лимонов болон бусад зохиолчдын бүтээлүүд багтсан байна. Нийт 53 номыг жагсаасан байна.
Тус номуудыг "Номыг хаягдал цаасанд өгөхийг тушаадаг, өөрөөр хэлбэл шатаахыг шаарддаг. Эцсийн шийдвэрийг номын сангуудын дарга нар гаргана хэмээн үзсэн ч хууль журмандаа хаягдал цаас руу ном хүргэх актыг шаардах болно " хэмээсэн байна.
Путин 12 дугаар сарын 5-нд "ЛГБТ суртал ухуулга"-ыг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан. Энэхүү санаачилга нь захиргааны зөрчлийн тухай хуульд педофилийг сурталчлах, уламжлалт бус бэлгийн харьцаа, давуу талыг нийт иргэд, хүүхдүүдийн дунд сурталчлах гэсэн гурван зүйл заалтыг нэмж оруулсан. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд 5 сая рубль хүртэлх торгууль ногдуулна гэж үзжээ.
Үүний үр дүнд "ЛГБТ суртал ухуулга" бүхий ном, кино, аудиовизуал үйлчилгээ, сурталчилгаа зэрэг бусад хэвлэлийг ч мөн хориглоод байгаа билээ.
Уншиж байна |