ОХУ-ын тэрбумтан Владимир Потанинд АНУ хориг тавилаа

img

 

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын Засгийн газартай холбоо хамаарал бүхий 40 хүнийг багц хоригийн жагсаалтдаа оруулсны нэг нь ОХУ-ын хамгийн чинээлэг тэрбумтан, уул уурхайн томоохон компаниудын нэг “Норильский никель” буюу “Nornickel”-ийн Ерөнхийлөгч Владимир Потанин байжээ. 

 

 "Nornickel" компанийг хоригийн гадна үлдээсэн нь металлын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой аж. Харин энэ онд Владимир Потанины худалдан авсан “Rosbank”, “Interros Holdings” гэсэн компаниудыг хоригт багтаасан байна.

 

Владимир Потанины 30.4 тэрбум ам.долларын хөрөнгийн 40 гаруй хувь нь никель, паллади, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Nornickel” компанид хувьцаа хэлбэрээр байдаг. 

 

Мөн АНУ-ын Сангийн дэд сайд Брайан Нельсон хэлэхдээ, ОХУ-ын томоохон банкнуудад хориг арга хэмжээ авснаар бид ОХУ-ыг дэлхийн зах зээлээс улам тусгаарлаж байна. АНУ-ын өнөөдрийн шийдвэр манай олон улсын холбоотнуудын арга хэмжээтэй хосолсноор Владимир Путины дэглэм Украинд явуулж буй харгис дайнаа санхүүжүүлэх боломжийг хязгаарлах юм” хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Laura Hobson:
I was really stressed by Acid reflux issues with my newborn and had consulted Chief Dr Lucky. He gave us a thorough consultation and the medicines were equally effective. In a couple of weeks there was big improvement in my son and we are very pleased with the progress. We cannot thank Chief Dr Lucky enough. Highly recommended. Email chiefdrlucky@gmail.com WhatsApp +2348132777335 Facebook page http://facebook.com/chiefdrlucky
2022-12-21