ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Kyodo: Ирэх онд Японы машин үйлдвэрлэгчид үнээ нэмнэ
2022-12-16

Японы Kyodo News агентлаг Японы томоохон 80 компанийг оролцуулсан судалгаагаар Японы үйлдвэрлэгчдийн дөрөвний нэг нь ирэх онд бүтээгдэхүүний үнийг нэмэхээр зэхэж байгаа хэмээн хариулжээ. 

 

Тодруулбал, судалгаанд оролцсон компаниудын 23 хувь нь буюу Toyota, Nintendo, Shiseido зэрэг компаниуд материалын зардал өссөн, иений ханш суларсны улмаас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ. Харин судалгаанд оролцсон компаниудын 49 хувь нь одоогоор шийдвэр гаргаагүй, гэхдээ үнээ нэмэж магадгүй гэсэн хариулт өгчээ. 

 

Ихэнх компаниуд үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг хэрэгслийн үнэ өссөн, логистикийн зардал нэмэгдсэний улмаас бүтээгдэхүүний өртөгт өөрчлөлт оруулах талаар бодолцож байгаа гэнэ. Энэ бүхэн нь Японы үндэсний валютын ханш унасантай холбоотой гэж тэд тайлбарлажээ.

 

Японы компаниуд ийнхүү машины үнээ нэмэхээр төлөвлөж байгаа ч цалингийн зардлыг нэмэхээр төлөвлөөгүй гэдэг нь судалгаагаар харагдаж байгаа аж. Судалгаанд оролцсон компаниудын ердөө зургаан хувь нь цалингаа нэмнэ гэсэн бол 18 хувь нь одоогоор шийдээгүй, гурван хувь нь нэмэхгүй гэж хариулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин