Тайванийн тэргүүн Цай Инвэнь Нью-Йоркт очив

Тайванийн тэргүүн Цай Инвэнь Нью-Йоркт очив

Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь албан бус айлчлал хийхээр гуравдугаар сарын 29-ний үдэш Нью-Йоркт очжээ. Энэ талаар The Wall Street Journal болон Ройтерс агентлагууд мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Туркэд газар хөдлөлтөөс хойш 49 хоногийн дараа нурангин дороос муурыг аварчээ

Туркэд газар хөдлөлтөөс хойш 49 хоногийн дараа нурангин дороос муурыг аварчээ

Туркэд хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдлөлт болж, олон хот суурин сүйрч, 50 мянга гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед олон хоногийн дараа хүмүүсийг нурангин дороос эсэн мэнд гаргасан ховор тохиолдлууд гарч байв. Хоёр сар өнгөрсний дараа нурангин дороос амьд амьтан олох ямар ч боломжгүй гэж тооцогдож байгаа энэ үед муур аварсан тохиолдол гарчээ. 

Дэлгэрэнгүй

"Путлерийг түлхэн унага!" гэж бичсэн хоёр иргэнд хоёр жилийн ял оноожээ

"Медиазона" хэвлэлийн бичсэнээр, ОХУ Украин руу халдсанаас хойш Оросын шүүхэд ОХУ-ын армийн нэр хүндийг гутаасан тухай 6000 гаруй хэрэг шилжин очжээ. Улмаар 503 хүн дайн эсэргүүцсний улмаас эрүүгийн хэрэгт татагдан, шүүхээс ял шийтгэл сонссон байна.

Дэлгэрэнгүй
Хөлөг онгоцонд гал гарсны улмаас 10 хүн амиа алджээ

Хөлөг онгоцонд гал гарсны улмаас 10 хүн амиа алджээ

Филиппиний Басилан арлын орчимд lady Mary Joy3 зорчигч тээврийн өхлөг онгоцонд гал гарчээ. Энэ талаар Филиппиний эргийн хамгаалалтын албанаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Бухын тулааныг эсэргүүцэгчид баг зүүн, нүцгэн жагсжээ

Бухын тулааныг эсэргүүцэгчид баг зүүн, нүцгэн жагсжээ

Колумбид бухын тулааныг эсэргүүцсэн олон нийт мягмар гарагт Конгрессын хэлэлцүүлэгт шахалт үзүүлэх зорилгоор эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Францад болсон эсэргүүцлийн үеэр 50 гаруй цагдаа гэмтжээ

Францад болсон эсэргүүцлийн үеэр 50 гаруй цагдаа гэмтжээ

Харин гол эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрчээ. Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, Парист болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 93 мянга, харин орон даяар 740 мянган хүн нэгджээ. Энэ нь мягмар гарагт болсон арга хэмжээнд оролцогчдоос бага тоо юм. Тухайн өдөр Парист болсон жагсаалд 450 мянг, Франц даяар хоёр сая гаруй хүн оролцсон гэж Үйлдвэрчний эвлэл мэдээлж байв.

Дэлгэрэнгүй
Ө.Уянга Киргизийн театрт гоцлоно

Ө.Уянга Киргизийн театрт гоцлоно

Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Үндэсний дуурь, бүжгийн эрдмийн театрт Жузеппе Вердигийн "Травиата" дуурь тоглогдох гэж байна. Энэ дуурийн Виолетта Валерийн партийг Монголын гавьяат жүжигчин, олон улсын гоцлол дуулаачдын тэмцээний шагналт Өншихбаярын Уянга дуулна гэж Киргизийн хэвлэлүүд мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Улаан-Үдэд театрын жүжигчин эсэргүүцэл илэрхийлж судсаа ханажээ

Улаан-Үдэд театрын жүжигчин эсэргүүцэл илэрхийлж судсаа ханажээ

Буриадын нийслэл Улаан-Үд хотод Бестужевийн нэрэмжит Оросын драмын улсын театрын жүжигчин Артур Шувалов тайзан дээр судсаа ханажээ. Тэрбээр дайн эсэргүүцсэнийхээ улмаас ажлаас халагдсан уран сайхны удирдагч Сергей Левицкийг ажлаас халсныг эсэргүүцэн ийм үйлдэл хийсэн байна. Шувалов судсаа ханахынхаа өмнө театрын удирдлага Левицкийг дэмжвэл ажлаас нь хална гэж түүнийг болон бусад жүжигчдийг жилийн туршид дарамталж байсан хэмээн мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
RUSI: Оросын тагнуулынхан сайн ажилласан ч Путиний таалалд нийцүүлэх гэснээсээ болж алдсан

RUSI: Оросын тагнуулынхан сайн ажилласан ч Путиний таалалд нийцүүлэх гэснээсээ болж алдсан

Украин руу түрэмгийлсний дараа Оросын аюулгүй алба болон тагнуулынхан армиасаа ч илүү амжилтад хүрсэн ч тусгай албадын ажиллагаанд дутагдал байдгийн улмаас Украин руу түрэмгийлэх Оросын төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Британийн Royal United Services Institute үзжээ. Энэ хүрээлэнгийн судлаачдын гаргасан тайланд өгүүлснээр, тусгай албадынхны нэг алдаа нь Оросын Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх гэсэн оролдлого байсан гэнэ.

Дэлгэрэнгүй

"Путин урвагч, цэргийн гэмт хэрэгтэн" гэж бичсэн хүнд 5,5 жилийн ял оноожээ

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд дайн дэгдээснийхээ дараа эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, дайн эсэргүүцсэн хүмүүсийг "армийн нэр хүндэд халдсан" хэргээр буруутгах болсон юм. Улмаар дайн эсэргүүцсэн жагсаалд нэгдсэн, үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн хүмүүс торгууль, саатуулах, хорих ял гээд төрөл бүрийн шийтгэл амссаар байна. 

Дэлгэрэнгүй
Хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг түр завсарлахыг Илон Маск, Стив Возняк нар уриалав

Хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг түр завсарлахыг Илон Маск, Стив Возняк нар уриалав

Энд дуулгахад, ChatGPT чат бот нь хэрэглэгч амьд хүнтэй харилцаж байгаа мэт сэтгэгдэл төрөхүйц байдлаар хариултаа боловсруулдаг байна. Мөн энэ чат бот хэл ярианы төрөл бүрийн хэв маягийг ашиглах чадвартай аж. Харин энэ чат ботыг боловсруулагчдын анхааруулж байгаагаар, 2021 оноос хойш энэ системийн мэдлэгийн санг шинэчлээгүй тул ChatGPT нь 2021 оноос хойш болсон үйл явдал, үзэгдлийн талаарх хязгаарлагдмал төсөөлөлтэй, түүнчлэн зарим үед хиймэл оюун ухаан "хий юм төсөөлж" болзошгүй, өөрөөр хэлбэл бодит байдалд үл нийцэх хариулт өгөх, эсвэл логик алдаа гаргах магадлалтай гэнэ. 

Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчийг тамхилж ажил цалгардуулсанд буруутгаж 15 мянган доллараар торгожээ

Төрийн албан хаагчийг тамхилж ажил цалгардуулсанд буруутгаж 15 мянган доллараар торгожээ

Энд дуулгахад, Японд олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Хуулийн дагуу явуут дундаа тамхи татахыг хориглосон байдаг аж. Тамхи татахаар бол гагцхүү зөвшөөрсөн цэгүүдэд зогсоод татаж болох бөгөөд явуут дундаа тамхи татсан тохиолдолд цагдаа зогсоон, өндөр торгууль оноодог юм байна.

Дэлгэрэнгүй
АНУ-д 2022 онд гарсан хүний эрхийн зөрчлийн тайланг БНХАУ гаргажээ

АНУ-д 2022 онд гарсан хүний эрхийн зөрчлийн тайланг БНХАУ гаргажээ

БНХАУ 2022 онд АНУ-д гарсан хүний эрхийн зөрчлийн талаарх илтгэл гаргажээ. Энэ илтгэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Оросын Газар тариалангийн их сургууль Монголд салбараа нээхээр төлөвлөж байна

Оросын Газар тариалангийн их сургууль Монголд салбараа нээхээр төлөвлөж байна

Эх сурвалжийн мэдээлснээр, Монголоос төлөөлөгчид Красноярск мужид очиж ажиллан, Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгчидт болон мужийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзан, мэргэжилтэн бэлтгэх, хүнсний бүтээгдэхүүн харилцан худалдах, хамтарсан боловсруулах үйлдвэрүүд байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. 

Дэлгэрэнгүй
Зеленский Ши Жинпинийг Украинд урьжээ

Зеленский Ши Жинпинийг Украинд урьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жинпинийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгджээ. Үүнээс өмнө тэрбээр Ши Жинпинтэй хэлэлцээ хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм. 

Дэлгэрэнгүй

"Вагнер"-ын эзэн Пригожин Оросын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Дайн судлалын хүрээлэнгээс гуравдугаар сарын 28-ны өдөр гаргасан тайланд өгүүлснээр, Оросын бизнесмен, "Вагнер" хувийн цэргийн компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд өнөөгийн нөлөөллөө ашиглаж магадгүй гэнэ.

Дэлгэрэнгүй
Оросын тамирчид дайн эсэргүүцсэн тохиолдолд олон улсын тэмцээнд орох боломжтой

Оросын тамирчид дайн эсэргүүцсэн тохиолдолд олон улсын тэмцээнд орох боломжтой

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины эсрэг дайн өдүүлсний улмаас дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсны дээр урлаг, спортынхон олон улсын наадам, тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Энэ дайныг Оросын холбоотон болох Беларусь ч дэмжиж байгаа гэсэн шалтгаанаар Беларусийн тамирчид ч олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулж байв. Харин Орос, Беларусийн тамирчид Украин дахь дайныг дэмжихгүй байгаа нөхцөлд олон улсын тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх зөвлөмж гаргасан гэж Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Дэлгэрэнгүй
Швейцарын ахмадууд засгийн газраа шүүхэд өгчээ

Швейцарын ахмадууд засгийн газраа шүүхэд өгчээ

Швейцарын өндөр настан 2000 эмэгтэй Засгийн газар нь цаг уурын өөрчлөлттэй хангалттай тэмцэхгүй байгаа, энэ нь тэдний эрүүл байх, түүгээр ч зогсохгүй амьд явах эрхийг нь зөрчиж байна гэж үзэн Европын хүний эрхийн шүүхэд зарга мэдүүлжээ. Энэ нэхэмжлэлийг Европын хүний эрхийн шүүх гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн авч хэлэлцэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Берлускони найз бүсгүйн хамт цөмийн дайнаас хамгаалах хоргодох байр хайж байна

Берлускони найз бүсгүйн хамт цөмийн дайнаас хамгаалах хоргодох байр хайж байна

Италийн Ерөнхий сайд асан, "Урагшаа Итали" намын дарга Сильвио Берлускони 33 настай найз бүсгүй Марта Фашинагийн хамтаар бөмбөгдөлтөөс хоргодох байр хайж байгаа гэнэ. Энэ талаар La Stampa сонин мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
АНУ-ын хилийн орчимд байх цагаачдын төвд гал гарч, 39 хүн амиа алджээ

АНУ-ын хилийн орчимд байх цагаачдын төвд гал гарч, 39 хүн амиа алджээ

Энэ үйл явдлын дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ цагаачдыг нүүлгэн шилжүүлэхээр болоход тэд эсэргүүцэн гудас шатааснаар энэ гал түймэр гарсан гэдгийг онцолсон байна. 

Дэлгэрэнгүй