Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жинпинийг хүлээн авахад бэлэн хэмээн мэдэгджээ. Үүнээс өмнө тэрбээр Ши Жинпинтэй хэлэлцээ хийхийг хүсэж байгаагаа илэрхийлж байсан юм.
"Бид түүнийг энд (shuud.mn: Украинд) харахад бэлэн байна. Би түүнтэй ярилцах хүсэлтэй. Дайн эхлэхээс өмнө би түүнтэй холбогдож байсан. Гэвч сүүлийн жил гаруй хугацаанд бид огт холбогдсонгүй" хэмээн Зеленский Ассошейтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Өмнө нь, Ши Жинпинь Москвад айлчилсныхаа дараа Зеленскийтэй утсаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл Ши Жинпинийг Орост айлчлахаас өмнө гарч байлаа. Гэвч хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар холбогдоогүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |