БНХАУ 2022 онд АНУ-д гарсан хүний эрхийн зөрчлийн талаарх илтгэл гаргажээ. Энэ илтгэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс гаргасан гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Энэ илтгэлд "хүний эрхийг хамгаалагч" төрхтэй улс дотоодын нийгмийн асуудалтай байгааг егөөдөн онцолжээ. Илтгэлийн үндсэн сэдвүүд нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, чинээлэг хүмүүс болон ядуусын хоорондын орлогын зөрүү, галт зэвсэг ашигласан гэмт хэрэгтэй холбоотой байсан аж. Хятадын тооцоолсоноор, 2022 онд АНУ-д олныг буудан хөнөөсөн 600 гаруй хэрэг бүртгэгджээ.
Түүнчлэн Америкийн шоронгуудад гэмт хэрэгтнүүдийг хорьж байгаа нөхцөл нь санаа зовнихуйц асуудал гэж Хятадын эрх баригчид үзсэн байна. Илтгэлд өгүүлснээр, АНУ-ын хорих газрууд дүүрсэн, албадан хөдөлмөр эрхлүүлдэг болон бэлгийн хүчирхийлэл энгийн үзэгдэл болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |