Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Киргизийн А.Малдыбаевын нэрэмжит Үндэсний дуурь, бүжгийн эрдмийн театрт Жузеппе Вердигийн "Травиата" дуурь тоглогдох гэж байна. Энэ дуурийн Виолетта Валерийн партийг Монголын гавьяат жүжигчин, олон улсын гоцлол дуулаачдын тэмцээний шагналт Өншихбаярын Уянга дуулна гэж Киргизийн хэвлэлүүд мэдээлжээ.
"Сонгодог урлагийн хамгийн хэцүү, ур чадвар шаардсан партуудыг дуулсан. Монголын дуурийн театрын шилдгүүдийн нэг Уянга жүжиглэлтийн ур чадвар, хэв маягийн өндөр мэдрэмж, сэтгэл хөдлөл, эрх чөлөөгөөр дүүрэн дуулдгаараа бусдаас ялгардаг" хэмээн театрын гаргасан мэдээлэлд өгүүлжээ.
Монголын дуучны хамтаар Киргизийн гоцлол дуулаачид болох Жоломан Усон уулу, Киргизийн Ардын жүжигчин Бактыбек Ыбыкеев, Ангелика Федорова, олон улсын тэмцээний шагналт Бактыбек Алмабеков нар тайзнаа гарах юм байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Ө.Уянгын дуулснаар Монгол романсын үдэш болно гэж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |