Оросын Красноярскийн хязгаар Монголын хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тусална гэж "Новости Красноярска" сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголоос төлөөлөгчид Красноярск мужид очиж ажиллан, Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгчидт болон мужийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзан, мэргэжилтэн бэлтгэх, хүнсний бүтээгдэхүүн харилцан худалдах, хамтарсан боловсруулах үйлдвэрүүд байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, Газар тариалангийн их сургуулийн ректор Наталья Пыжикова нар шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
"2014 онд Улаанбаатар хотод Красноярскийн газар тариалангийн их сургуулийн төлөөлөгчийн газар байгуулагдсан. Энэ нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах талбар юм. Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, оюутнуудыг элсүүлэх сонирхолтой байна" хэмээн их сургуулийн ректор Наталья Пыжикова онцолжээ.
Монголд Красноярскийн их сургуулиудын салбарыг нээх урьдчилсан тохиролцоог Красноярскийн эдийн засгийн форумын үеэр хийсэн байна. Красноярскийн газар тариалангийн их сургуулийн салбарыг нээх шийдвэрийг Оросын Засгийн газар гаргаснаар их сургууль салбараа нээх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |