Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Швейцарын ахмадууд засгийн газраа шүүхэд өгчээ
2023-03-29

Швейцарын өндөр настан 2000 эмэгтэй Засгийн газар нь цаг уурын өөрчлөлттэй хангалттай тэмцэхгүй байгаа, энэ нь тэдний эрүүл байх, түүгээр ч зогсохгүй амьд явах эрхийг нь зөрчиж байна гэж үзэн Европын хүний эрхийн шүүхэд зарга мэдүүлжээ. Энэ нэхэмжлэлийг Европын хүний эрхийн шүүх гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн авч хэлэлцэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Цаг уурын төлөөх ахмад насны эмэгтэйчүүд" нэртэй байгууллага Европын хүний эрхийн шүүхэд ханджээ. Энэ байгууллагад Швейцарын 2000 орчим эмэгтэй багтдаг бөгөөд тэдний дундаж нас 73 аж. 

 

Швейцарт бусад оронтой харьцуулахад цаг уурын дулаарал хурдацтай явагдаж байгаа, хэт халалтын улмаас ахмад настнуудын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирж байгааг ахмад настнууд эмнэлгийн үзлэгийн картаа баримт болгон нэхэмжлэлд дурдпсан байна. Тиймээс шүүхэд хандан, Швейцарын засгийн газарт хүлэмжийн хийн хаягдлыг багасгах үүрэг хүлээлгэхийг хүсчээ.

 

Харин Швейцарын засгийн газар нэхэмжлэгчдийн эрх шүүхэд хандахуйц хэмжээгээр зөрчигдөөгүй тул энэ нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж Европын хүний эрхийн шүүхэд батлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Цаг уурын өөрчлөлт хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэдгийг Швейцарын засгийн газар үгүйсгээгүй ч гагцхүү ахмад настны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа гэдэг өнцгөөс нь асуудлыг харж болохгүй гэж мэдэгджээ.

 

Европын хүний эрхийн шүүхийн их танхим ахмад эмэгтэйчүүдийн нэхэмжлэлийг авч хэлэлцэн, улмаар "Цаг уурын төлөөх ахмад насны эмэгтэйчүүд" байгууллага шүүхэд ялвал энэ нь Европын хүний эрхийн шүүхийг хүлээн зөвшөөрдөг 46 орны хувьд ихээхэн цохилт болно гэж ажиглагчид үзэж байна. Учир нь цаг уурыг хамгаалахын төлөө тэмцэгчид эсэргүүцлийн аргаар төдийгүй хуульзүйн аргаар эрх баригчдадаа дарамт үзүүлэх боломжтой гэдгийг ухаарна гэж ажиглагчид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-03-30