Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бухын тулааныг эсэргүүцэгчид баг зүүн, нүцгэн жагсжээ
2023-03-30

Колумбид бухын тулааныг эсэргүүцсэн олон нийт мягмар гарагт Конгрессын хэлэлцүүлэгт шахалт үзүүлэх зорилгоор эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, толгойдоо улаан өнгөтэй бухын баг углаж, биендээ улаан будаг түрхсэн жагсагчид Конгрессын барилгын өмнө загссан байна. Тэд ийнхүү жагссан нь бухын тулааныг хориглох хуулийн төсөлтэй холбоотой бөгөөд энэ хуулийг сенат хэдийнэ дэмжсэн ч парламентын доод танхимаар хэлэлцүүлэх ёстой, энэ үеэр төсөл хэлэлцүүлэгт унаж болзошгүй байгаа аж. 

Хуулийн төсөлд коррида хэмээх бухын тулааны бүх төрөл, тэр дундаа "корралехас" гэгддэг олныг хамарсан тулаан, тугал оролцуулсан бүх шоуг хориглохоор тусгажээ. 

 

"Колумби улс ертөнцийг бүтээх явц дээрээ байна. Энэ ертөнц дээр байгаль, ан амьтан ч байх ёстой" хэмээн амьтны эрхийг хамгаалагч Дерли Флорес мэдэгдсэн байна. 

 

Энэ хууль батлагдвал бухын тулааныг хоёр жилийн дараагаас бүрэн хориглох юм байна. Түүнчлэн шоуны үеэр бух гэмтээх, хөнөөх, шатаах зэрэг бүхий л үйлдлийг хориглохоор тусгажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баярлалаа:
зөв. амьтаны эрхийг хамгаалагчдад баярлалаа. энэ дэлхий дээрх амьтаны булш, хүүрийн махаар хооллогч хүн шиг хэрэггүй юм алга. дэлхий ээжийг өдөр бүр цусаар будаад уйлуулж тэсэхээ болиод кармагийн үр дүнд байгалийн гай гамшиг, дайн, зовлон, өвчинд баригдаж ядуу амьдарч байна.уг нь Хүн супер хүчтэй, веган болоод үүнийгээ мэдрээч.
2023-03-30