Италийн Ерөнхий сайд асан, "Урагшаа Итали" намын дарга Сильвио Берлускони 33 настай найз бүсгүй Марта Фашинагийн хамтаар бөмбөгдөлтөөс хоргодох байр хайж байгаа гэнэ. Энэ талаар La Stampa сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Берлускони болон түүний найз бүсгүй цөмийн дайн эхлэхээс эмээж бөмбөгдөлтөөс хоргодох байр бүхий байшин хайж байгаа бөгөөд "цөмийн сүйрэл гарсан үед аврагдах" хүмүүсийн жагсаалтыг ч тэд гаргасан гэнэ. Ийм байр хайх санаачилгыг Марта Фашина гаргасан аж. "Англид халдлага болсны улмаас цөмийн дайнаас аврагдах"-ын тулд хоргодох байр хэрэгтэй гэж Марта үзэж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Тэд өөрсдийнх нь шаардлагад нийцсэн байр олоход тун хүндрэлтэй байгаа талаар Libero Quotidiano сонин мэдээлсэн байна. Милан дахь Берлусконигийн харшийн орчимд хоргодох байртай байшингууд байгаа ч хоргодох байр нь хэт жижиг байгаа гэнэ. Тиймээс тэд өөрсдийн гэсэн хоргодох байр барих хувилбарыг ч ярилцаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |