Нийслэлийн авто замын засвар, арчлалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар дараах дөрвөн байршилд зам засварын ажил хийгдэж байна.
1. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна.
2. Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчний гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд ”Харуул Алтай” хотхоноос урагш Цагдаагийн академийн өргөн чөлөө хүртэлх авто замын асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэж байна.
3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын барилгын ажлын хүрээнд хөлдөлтөөс хамгаалах үе, авто замын хашлага суурилуулах ажил хийгдэж байна.
4. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм Трейд” ХХК хүртэлх Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар 1.7 км авто замын барилгын ажлын хүрээнд авто замын суурь, явган зам болон авто замын хашлага суурилуулах ажил хийгдэж байна.
Уншиж байна |