Мөрийн хөтөлбөрөө ч гаргаж чадахгүй намууд Монголыг удирдаж байна
2020-04-08
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг. Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байв. ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүллээ. 

 

Энэ дунд эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын мөрийн хөтөлбөрүүд биелэх боломжгүй хэмээн буцаагдсан нь анхаарал татаж байна.  Уг нь тэд монгол төрийн тогтолцоо, нийгмийн хөгжил, эдийн засгийн төлөв гээд бүхий л бодлогыг гартаа барьж байна.  АН-ынхан ч өмнө нь олонхи болж,одоогийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Тэд монголд юу хэрэгжих боломжтой, аль нь боломжгүй гэдгийг мэдэх л учиртай.  Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулийн ердөө эхний даваа буюу мөрийн хөтөлбөрийн дүгнэлт дээр л  эрх баригчид уначихлаа.  Худал хуурмаг болох эхнээсээ л харагдаж эхлээд байна. 

 

МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажилласан байдаг.  Тэрээр намын мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн сарын 25-нд өөрийн биеэр ҮАГ-т хүлээлгэн өгсөн.  Ингэхдээ "Бид монгол уламжлалаа бодолцож, морин цагт мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж байна.Манай намын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилийг хэрхэн авч үзэж байгаа, тэр дундаа дундаж орлоготой иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хэрхэн баталгаажуулах, эдийн засгийг хэрхэн тэлэх вэ гэдэг дээр мөрийн хөтөлбөрийн зонхилох заалтууд орсон. Тухайлбал ажилтай иргэн бүрийг орон сууцанд оруулах асуудал багтсан гэдгийг онцолсон байдаг.

 

Харин АН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, дэд дарга Р.Амаржаргал тэргүүтэй гишүүд ҮАГ-т хүргүүлсэн юм.   УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх, хөгжлийн бодлого” нэртэй. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монгол хүний дундаж цалинг гурван саяд хүргэнэ" гэсэн байдаг.  Тэгвэл  мэргэжлийн байгууллагаас тэдний мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн хөтөлбөр болохыг дүгнэж буцаалаа. Эрх баригч намууд гэхэд мөрийн хөтөлбөрөө мэргэжлийн хэмжээнд ч бичиж дэвшүүлж чадахгүй  ичмээр л хэрэг боллоо.  Тэдний мөрийн хөтөлбөр л гологдохоор бусад нь яах вэ. Мөрийн хөтөлбөрөө ч гаргаж чадахгүй намууд Монголыг удирдаж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Тэр энэ нам гэлтгүй Монголчуудын чадамж, нийгмээ цогцоор нь бодитой харах чадвар, судлах, тооцох хүний нөөцийн түвшин шалдаа унаж, хий хоосон цээж дэлдсэн, том том ярьсан, гадны хөгжсөн орнуудтай зиндаархах хоосон дууриах өвчин туссан, үзсэн харснаа мэддэг, чаддаг юм шиг ойлгосон хоосон толгой, шалдан гуяа болсон нь танигдаж байгаа хэрэг.
2020-04-08
oyunerdene gej ats ylgeriin dalai bolson 2050 gesen tneg barimtnaasaa copy-paste kiisen yum chin argagyi sht. odoo ter 2050 gaa hycheer UIH aar olon suudaltai gedgeeree tyrii barij batluulah geed bgaa. neg nam olonh bolj erh barih ontsgyi.
2020-04-08
зочин:
АН одоо ард түмэнд ямар нам бэ гэдгээ аль хэдийн харуулчихсан та нар чадахгүй ээ. АН анх зөв бодлогтой залуучууд гарч ирж байсан гэтэл хэдэн сайхан гар замаасаа урваж аюулын харанга дэгдээсэн дээ. Нөхөж болохгүй улс орны сүүрэлд хүргэсэн.
2020-04-08
Зочин:
Яаж мөрийн хөтөлбөр гаргаж чадах вэ? Толгой гэж олгой, амьдралаас тасархай,дээр нь МУЛГУУ
2020-04-08
Зочин:
Хөтөлбөр гаргаж чадахгүй нь ойлгомжтой, Саяхан гаргасан шийдвэрүүд нь бүгд ХЭРЭГЖИХГҮЙ БАНТАН боллоо. Аргагүй шдээ Амьдрал мэдэхгүй, ТОЛГОЙ Муутай мөнгөний шуналтангууд
2020-04-08
Nam bus irgen:
Ene olon namaar yadag bna aa. 100-n yamaand 60-n uhna. Buun alban tushaal gorilogsodin idej uuhiin don shugelsen hulgaichuudiin orognoh urjih orchin.
2020-04-08