Ерөнхийлөгчийн уриалгын цаад УЧИР
2020-03-27

 

(Ногоон нам дэмжиж байна)

 

Дэлхий урьдах “хэвийн” нөхцөлдөө

эргэж орохоосоо өнгөрсөн.

Цар тахал шинэ хэвийн байдлыг

үүсгэж байна

 

Robert Herjavec

Америкийн тэрбумтан

 

Нэртэй түүхч, зохиогч Юваль Ной Харари саяхан Covid 19 цар тахалын үүсгэж буй нөхцөл байдлыг дүгнэж “Хүн төрөлхтөн даяар хямралтай нүүр туллаа. Энэ нь бидний үед тохиох хамгийн гүн хямрал ч болж мэднэ. Ойрын хэдэн долоо хоногт Засгийн газрууд, түүнчлэн ард иргэдийн гаргах, хэрэгжүүлэх шийдвэрүүд айсуй жилүүдийн дэлхий дахины өнгө төрхий тодорхойлох магад” хэмээн бичжээ. Одоогоор дэлхийн 150 улсад 170 мянга гаруй хүн титэмт вирусын халдварт өртөж, 6500 нас бараад байна. 77 мянган хүн эдгэрчээ.

 

Титэмт вирусын тахлын аюулыг ний нуугүй хэлэхэд олонхи улс төрчид болон иргэд маш дутуу үнэлж байна. Жил бүр дэгдээд намждаг ханиад, томуу шиг санаж, хэсэг хугацааны дараа зунаас байдал хэвийн болчих юм шиг хүлээлттэй байгаа нь одоо асуудал болоод байна. Covid 19 цар тахал нь “давагдашгүй хүчин зүйл” биш түүнээс илүү том эрсдэл, дайны үеийн нөхцөл байдлыг үүсгээд байгааг эрдэмдэт, шинжээчид хэлж улс орнууд тахлын эсрэг урт хугацааны “тулаанд” бэлтгэж эхэллээ. Цар тахалын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл түр зуурынх биш болохыг Ерөнхийлөгч ухаарсан учраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уриалга гаргасан биз.  

 

Коронавирусний тахлын эсрэг монголчууд бид одоогоор боломжоороо чамгүй сайн тэмцэж байгаа ч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой гэдгийг тэр хэллээ.

 

Учир иймээс Ерөнхийлөгчийн уриалгын дагуу улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн Ногоон нам үзэж байгаа юм.

 

Уриалгын цаад утгыг ухаагүй, улс төржсөн хэсэг “дарангуйлал тогтоож, бүх эрх мэдлийг гартаа авах нь” гэсэн хардлага цөөнгүй илэрхийлж байна. Тэдэнд хандаж зарим тайлбарыг хийхэд Ерөнхийлөгч 6 зүйлийг уриалсан:

 

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

 

Бүхнийг иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нь хадгалахад чиглүүлэхийн тулд яаралтай төсөвт тодотгол хийхээс өөр гарц байхгүй. Дэлхийн улс орнуудыг хар. Аль улс хэдэн тэрбумаар нь хөрөнгө төвлөрүүлж тэмцэж байгаагаас суралц. Тойрогтоо хийх хөрөнгө оруулалт гэх мэт зүйлсээсээ нийтийн эрх ашиг, үүссэн онц байдлыг дээгүүр тавихыг цаг үе шаардаж байна.

 

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

 

Цар тахлын үед сонгууль явуулсан Иран, Францын гашуун алдааг бид давтах юм уу? Ираны парламентын сонгууль явагдахаас 2 хоногийн өмнө Кум хотод титэмт вирусээр халдварлагдсан анхны тохиолдлууд илэрсэн. Гэвч үл хэрэгсэн сонгуулийг явуулснаар иран улс тахлыг хяналтнаасаа алдсан билээ. Иран энэ цар тахалд хамгийн хүчтэйгээр нэрвэгдсэн оронд тооцогдож байгаа юм. 3 сарын 15-нд Франц мөн л тахлын эрсдлийг үл тоон Орон нутгийн сонгуулиа явуулсан. Гэтэл сонгуулийн өдөр 4481 хүн вирусын халдвар авч, үхэгсдийн тоо 91-д хүрчээ.

 

Вирус халдварлах аюулаас гадна сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдлийг УИХ тооцож үзэх байх гэж найдаж байна. Учир нь Ираны парламентын сонгууль нь түүхэндээ хамгийн бага буюу 42,6 хувийн ирцтэйгээр явагджээ. Манай сонгууль ирцийн босго өндөртэй, сонгууль дахивал бид дайны хажуугаар дажин гэгчийн үлгэрээр давхар давхар эдийн засгийн хохирол амсах болно. Хойд хөршид энэ бүхнээс сургамж авч Бүх нийтийн санал асуулгыг цуцаллаа.

 

Ээлжит сонгуулийг хойшлуулах талаар хуульд тодорхой заачихсан байгаа бөгөөд энэ нь дан ганц Ерөнхийлөгчийн дур зоргын асуудал огт биш юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд:

 

8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.

 

8.6. Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

 

8.7. Улсын Их Хурал энэ хуулийн 8.5-д заасны дагуу сонгуулийг хойшлуулсан, эсхүл энэ хуулийн 8.6-д заасны дагуу сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн[5] 30.5, 30.6-д заасны дагуу зохицуулна.

 

Үндсэн хуульд ч ийм нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахыг тодорхой заажээ.

 

Хорин хоёрдугаар зүйл. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

 

Холбогдох хуулиудад сонгууль хойшлох нөхцөлд юу хийх, яахыг ийнхүү тодорхой заачихсан байхад Ерөнхийлөгчийн дарангуйлал тогтох гээд байна гэх болхидуу “хуйвалдааны онол”-оо орхисон нь дээр биш үү?

 

Японы Ерөнхий сайд “Олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулахын тулд нэг жилээр хойшлуулах санал гаргаж, үүнийг нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “100 хувь санал нэг” хэмээн хүлээн зөвшөөрлөө. Токиогийн олимп хойшлогдож, 2021 оны зун зохион байгуулагдах магадлал бий болж байна.

 

Дөрвөн жил тутамд болдог Олимпийн наадам хойшлогдож болж байхад УИХ-ын сонгууль хойшилж болохгүй гэж үү? Сонгуулиас чухал нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, бүтэн амьдрал баймаар… Одоо нүүрлэн ирсэн бодит аюулыг нийтээрээ хохирол багатайгаар, чирэгдэлгүйгээр даван туулахдаа илүүтэй анхаарах, эв эеэ хичээн нэгдэн нягтрах л цаг ирсэн баймаар…

 

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

 

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

 

Дээрх хоёр уриалгад нэмэлт тайлбар хийх нь илүүц байх. Дэлхийн улс орнууд цар тахалыг онцгой хүндрэлт нөхцөл, дайнтай зүйрлэх байдал хэмээн үнэлж, түүнд тохирсон арга хэмжээ авахдаа иргэдийн эрүүл мэнд, хүнсний хангамжийг хэвийн байлгах, ажлын байрыг хадгалах замаар орлогыг нь хамгаалахад бүх хөрөнгө санхүүг төвлөрүүлж байгааг өдөр бүр урсах олон улсын мэдээнээс харж байгаа биз ээ.

 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

 

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

 

Энэ хоёр уриалгыг сэм “дарангуйлал” тогтоох гэж байгаа хэмээх “хуйвалдааны онолдоо” тулгуур болгож, тайлбарлаж байх шиг байна. Энд хууль тогтоох эрхийг хэн нэгэнд шилжүүлье гэсэн санаа огт байхгүй байгааг анзаарах хэрэгтэй. Төрийн удирдлага гэх ойлголт нь угтаа Гүйцэтгэх эрх мэдлийг хэлж байгаа. Онцгой нөхцөл үүссэн үед төрийн удирдлагыг шуурхай, хоёрдмол утгагүй, оновчлолтой байлгах үүднээс түр зуур төвлөрөл нягтрал үүсгэх, штабын зохион байгуулалттайгаар ажиллах тухай л юм.  Шуурхай удирдлага, оновчтой шийдвэр гаргалтад тус болох мэдээлэл дүн шинжилгээний төвлөрөл ч  чухал болж байна. Бодитой мэдээлэл, өргөн цар хүрээтэй зураглал нь бодлогын арга хэмжээнүүдийн зөв чиглэлийг тогтоох, нөөцийг оновчтой зарцуулахад  ач холбогдолтой. Ийм төвлөсөн удирдлагагүйгээр урт удаан үргэлжлэх цар тахлын эрсдлийг бууруулах, цаашид чирэгдэл хохирол багатайгаар даван туулах ямар ч боломж байхгүй. Энэ уриалгад өөр далд санаа, хоёрдмол агуулга байхгүй. Эрсдлийн үеийн удирдлагыг оновчлох, ингэснээр хязгаарлагдмал нөөцийг зөв зарцуулах, хүргэх асуудалд анхаарсан нь илт байна.   

  

Хууль тогтоох эрх мэдэл УИХ-д хэзээд хадгалагдах хуультай, ёстой бөгөөд гагцхүү УИХ ээлжит бусаар хуралдах, шуурхай горимоор ажиллах нөхцлөө бүрдүүлэх л учиртай.

 

Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетанъяху цар тахлын онцгой нөхцөл үүссэн учраас гээд Израйлын Аюулгүй Байдлын Агентлагт зөвхөн терроризмтой тэмцэх зорилгоор л зөвшөөрөгддөг технологийг титэмт вирусын эсрэг тэмцэлд ашиглах зөвшөөрөл өгчээ. Парламентын дэд хороо эсэргүүцэхээр оролдох үест Б.Нетанъяху “онцгой нөхцөл байдлыг” тооц гэсэн сануулга өгснөөр шийдвэр батлагдсан билээ. Үүний ачаар халдварын тархалт эрс агшиж, Израилд одоогоор үхлийн тохиолдол гараагүй,  вирус тархсан орнуудын дунд хамгийн сайн үзүүлэлттэйгээр торойн үлдлээ.

 

Израильчууд онцгой нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэн санхүү, хөрөнгө оруулалтын зоримог, оновчтой шийдвэрүүд гаргаснаар валютын нөөцийг ДНБ-ний 30 хувьд хүргэж, 1,5 жилийн хугацаанд импортын хэмжээг бууруулахгүй байх нөхцлийг бий болгожээ.

 

Ард түмнийг хямралаар айлгаж, улс төрийн хожоо гаргах гэж байгаа нь чухамдаа МАН болчихоод байгаа. Тэд төсөвт тодотгол хийх, хямралын эсрэг хөрөнгө гаргахыг улайран эсэргүүцэж байгаа нь тойрогт хийх хөрөнгө оруулалт нэрээр сонгуулийн зардлаа төсөвт суулгаснаа л авч үлдэх гэж чармайж байгаагаас өөр юу ч биш!  Тэд өөрсдийн рейтингийг өнөөдөртөө өндөр байгаа дээр сонгуулийг амжиж хийе гэдэг адгуу бодолдоо хөтлөгдөж байгаагаас бус улс орны эрх ашгийг огт бодохгүй байна.

 

Ерөнхийлөгч харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна. Бусдын сайн жишгээс суралцахыг л уриалж байна.

 

Нийтийг хамарч буй Их хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Тийм учраас Ногоон намын зүгээс ард түмний эрх ашгийг дээдлэн, улс төрийн хийрхэлээ орхиж сонгуулийг хойшлуулахыг дэмжиж байна.

 

Үндэстэн эрүүл саруул байхад, иргэд ажилтай, орлоготой байхад сонгуулийг дахин зарлаж, явуулж болох бизээ. Тахал бол тоглоом биш.

 

Ногоон намын дарга О.Бум-Ялагч

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-15
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-15
Zochin:
Mash zuv bn UT-iin huchnuud ingej l eruuleer setgeh heregtei Manai ene 2 Tom Nam uls olnii ard tumnii erh ashgiin umnu namiin, huvi in erh ashgiig tavidgaa bolih yostoi
2020-03-30
Ард:
1-r хүн бол Монгол төрийн тэргүүн. Түүний үг бол хууль байх ёстой.
2020-03-28
Зочин:
За ийм ногоон нам бас байдаг юм уу худлаа ярьсан нэг нохор байдаг хааяа том дугараад байдаг оор уи ч хийдэггуй ийм нам монголд их байна даа болих хэрэгтэй
2020-03-28
Иргэн:
Сүржигнэж
2020-03-28
Иргэн:
Бас хажуугаар нь худлаа их мүржигнэж болохгүй шүү
2020-03-28
Иргэн:
Сүржигнэж
Иргэн:
,,,,,,, Короноор
2020-03-28
Чи эртхэн эмнэлэгт очоо
2020-03-28
Жагаа:
Чи эртхэн эмнэлэгт одоо
2020-03-28
зочин:
Төсвийн яаралтай бус онцын шаардлагагүй зардлуудыг танаж зогсоож эрүүлийг хамгаалахад иргэдийн аж амьдралыг тогтоож барихал зарцуулах нь яалт ч үгүй цаг үeийн шаардлага . Төсвийг шинэчмлж даруй батлах ёстой Сонгуулийг хойшлуулах ёстой. Намар гэхэд Хичээлмйн жил эхлэх боломжгүй ч болж магадгүй дахиад 9 сар үргэлжлэх магадлалтайг улс орнууд хэлж байна Одоо тариалалтад онцгой анхаарах ёстой Мах бэлтгэлийг төлөвлөгөөтэй хийх ёстой
2020-03-28
ман худлаа юм байна дөө:
Цалингүй иргэн орлогогүй ААН ямар ХАОТ төлөх вэ. Худлаа . Данс улайсан ААН хоосон иргэн ямар НДШ төлөхвэ. Худлаа. 20 000с хасагдсан хүүхдүүдэд 30 000 өгөх үү. Худлаа. Зээлээ хаах юу ч үгүй зогссон ААН иргэнийг зээлээс чөлөөлөх үү Худлаа. Цалингүй сул зогссон иргэнд 200 000 өгөх үү. Худлаа. Ямар ч орлогогүй ажилгүй ядууст ядууралд унагаасан хүүхдүүдэд хэн яаж туслах юм вэ???? Тэд хэнд ч хамаагүй юмуу???? Ардын нам яагаад ийм юм вэ??? Яагаад? Яагаад? Яагаад??????? к
2020-03-28
Ац:
Чоно борооноор
2020-03-27
Иргэн:
,,,,,,, Короноор
TENEG MEDEELEL MUUTAI SETGUULCH:
ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ НӨХӨР ЯДАЖ COPY & PASTE ХИЙГЭЭД ТАВЬЖ БАЙГАА БОЛ ЗАРИМ ТООН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЬ ШИНЭЧЛЭЭД ТАВЬДАГ БОЛООСОЙ. БИ ЧАМД САЙТЫН ЛИНК ӨГЬЕ ИЙШЭЭ ОРЖ ХАРААД НААД СТАТИСТИК МЭДЭЭЛЛЭЭ ӨӨРЧИЛМОЙ https://www.worldometers.info/coronavirus/
2020-03-27
hamar Ganbold:
Bas l dajgui Doloogch shd
2020-03-27
Энэ хэцүү үед хэн бэ гэдэг нь танигдаж байна, эрх мэдлийн төлөө сонгуулиа л өгнө гэсэн намууд байна, тэгэхэд ногоон намын Бум-Ялагч эх орноо бодсон шийдвэр гаргаж ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаад баярлалаа. Энэ өвчин болон хямралыг яаж хэрхэн давах тухай нэг ч нам ярихгүй, баахан худлаа амлалт өгөөд ЧД 5-р хорооны айлуудаар ардчилал гэдэг сонин тараагаад эхэлчихсэн байна. Энэ янзаар сонгууль хийнэ гэвэл бөөн хүмүүс цугларч айл бүрээр зар сурталчилгаа явагдаж, эх орон даяар сонгууль нэрээр өвчин тарах магадлал их байна, таны гэрт орж ирсэн сонин вирустай байвал яах вэ ,хэн ч тээгч болоод явахыг үгүйсгэх аргагүй. Эх орноо гэсэн бүхэн нам харгалзахгүй нэгдэж ерөнхийлөгчийнхөө өвчин болон хямралыг яаж даван гарах тухай санаачлагыг дэмжицгээе.
2020-03-27
Д.Дорж:
зөв, хямралын онцгой нөхцолд нүүдэлчид менежментийн уян хатан пирамид хэрэгжүүлж иржээ. Үүний эртний үлгэр нь олон толгойтой ганц могой бус ганц толгойтой олон сүүлтэй могой байхыг сануулдаг
2020-03-27
Болд:
Ийм эруул ухаантай намын дарга байдагт унэхээр баяр хургэе. Дэлхийг чичргэсэн ийм аюулт евчний уед улс орноо аваад Явах манай намуудын удирдлагууд хоорондоо уралцах биш эвлэрэх л нэн чухал байна шуу. Еренхийлегчийн уриалгыг Монголоо гэх сэтгэлтэй бух хун дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.
2020-03-27
Baynaa:
Энэ бол солиотой хүн шүү
2020-03-27
Зочин:
Онц шаардлагагүй зардлыг танах бол зөв л дөө.Бүхнийг фронтод гэдэг шиг цар тахлаа л бодож хэмнэх хэрэгтэй.
2020-03-27
иргэн:
аливаа зүйл хоёр талтай байх. нэг талаас улс төрийн хямралт байдлыг арилгахын тулд сонгууль явуулж ядаж ганц эдийн засгийн хямралтайгаа нүүр тулмаар ч юм шиг.гэтэл сонгуулиас болж нийгэмд ямар хор хөнөөл учрахыг тооцохоор болимоор ч юм шиг. за тгд аль нь жин дарж бгааг тооцох хэрэгтэй бх даа.
2020-03-27
Монгол:
Тийм л байдал хүндрээд байгаа юм бол гадаадаас короно импортлохоо зогсоогооч!!!
2020-03-27
ИРГЭН:
Шар хадруу оирын хугцаанд оч
2020-03-27
ИРГЭН:
Энэ чинь харин эрүүл ухаантаи хүн баина
2020-03-27
ЧАМ ШИГ ШААРУУД Л ДАЛД ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2020-03-27
ҮНЭН:
ЧАМ ШИГ ҮХДЭЛ ЗАЙЛЖ БАЙЖ Л УЛС ӨӨДЛНӨ ЧИ ӨӨРӨӨ ДАЛД ОР
2020-03-27
би:
ХҮРЭЛБААТАР МЭТИЙН ДАЙСАНУУД МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЖ МЭДНЭ ОДОО МАНЫ ТЭНЭГҮҮ УХААРААЧ ЦААНА ЧИНЬ НЭГ БИШ ШҮҮ ДЭЛХИЙ ДОРГИЖ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗӨВ ШҮҮ ДЭЭ ХАШИРЛХААС АЛДАХ ЗҮЙЛГҮЙ ДЭЭ ТЭР ГАНЦААР ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЧХНО ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ ОЛНЫ ТОЛГОЙГ БҮҮ ЭРГҮҮЛ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА
2020-03-27
Терийн менгений топ хулгайч Жэнко Монголыг гадаадад зарж чечень эхнэр, стнга хамтрагчаа дагуулж зайлж байж л Монголоос идэх нь зогсоно!!! Коронагаар далимдуулж Онцгой бvрэн эрхт комисс гэгч Монголын 250000 сэхээтнийг буудан хенееж, хорьж хэлмэгдvvдсэн 1937 оныг давтах хvcэлтэй боловсролгvй, алуурчин, ард тvмний менгений хулгайч Жэнког огцруулцгаая!!!
2020-03-27
Чи эртхэн эмнэлэгт очоо
Жагаа:
Чи эртхэн эмнэлэгт одоо
ИРГЭН:
Шар хадруу оирын хугцаанд оч
Терийн менгений топ хулгайч Жэнко Монголыг гадаадад зарж чечень эхнэр, стнга хамтрагчаа дагуулж зайлж байж л Монголоос идэх нь зогсоно!!! Коронагаар далимдуулж Онцгой бvрэн эрхт комисс гэгч Монголын 250000 сэхээтнийг буудан хенееж, хорьж хэлмэгдvvдсэн 1937 оныг давтах хvcэлтэй боловсролгvй, алуурчин, ард тvмний менгений хулгайч Жэнког огцруулцгаая!!!
2020-03-27
Терийн менгений топ хулгайч Жэнко Монголыг гадаадад зарж чечень эхнэр, стнга хамтрагчаа дагуулж зайлж байж л Монголоос идэх нь зогсоно!!! Коронагаар далимдуулж Онцгой бvрэн эрхт комисс гэгч Монголын 250000 сэхээтнийг буудан хенееж, хорьж хэлмэгдvvдсэн 1937 оныг давтах хvcэлтэй боловсролгvй, алуурчин, ард тvмний менгений хулгайч Жэнког огцруулцгаая!!!
2020-03-27
ЧАМ ШИГ ШААРУУД Л ДАЛД ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ҮНЭН:
ЧАМ ШИГ ҮХДЭЛ ЗАЙЛЖ БАЙЖ Л УЛС ӨӨДЛНӨ ЧИ ӨӨРӨӨ ДАЛД ОР
Зөв дэмжиж байна. 100 хувь санал нийлж байна.
2020-03-27
sanal 1 bna demjij bna
2020-03-27