Н.Номтойбаярын “жиргээ”, мөрдөгчийн байр суурь
2019-12-02

 

Г.Батхүү агсны амиа алдсан хэрэг илрэлгүй хагас жил болчихлоо. Энэ байдлаараа Д.Төмөр-Очир агсан, С.Зориг агсны гэх хэргүүдтэй ижил хувь тавиланг дагах вий гэх байр суурийг хүмүүс мэр сэр илэрхийлээд эхэлжээ.

 

Г.Батхүү агсны ойр дотныхон “24 цагийн тусгай хамгаалалттай Төрийн ордонд нь нэгэн төрийн түшээ үл мэдэгдэх байдлаар амь насаа алдчихаад байхад яагаад энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл гаралгүй нам дарагдах гээд байна аа. Бид энэ гэмт хэргийг хэзээ ч мартах учиргүй. Шударга ёс гэж байдаг бол энэ дээр л гарах ёстой. Хэрвээ шударга ёс гэж Монголд алдагдчихсан, хэн хаана юу хүссэнээ хийж, хэн дуртай нь хүний амь насанд халддаг болчихвол энэ улсад чинь энгийн иргэн мань мэтэд амьд явах баталгаа үнэндээ алга санагдаж байна. Шударга ёсыг нэхсээр байх болно” гэцгээж байна.

 

Мөн Г.Батхүүг амиа алдсаны дараахан уг явдлыг гэмт хэрэг хэмээн дүгнэсэн ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагч “Эцэст нь хэлэхэд социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай. Д.Төмөр-Очир, С.Зориг нарын улстөрчдийн амь насыг хохироосон хэргийг одоо болтол илрүүлээгүй гашуун сургамжид дүгнэлт хийж, шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө үед энэ алдаа дахин давтагдахгүй гэж найдаж байна.Дахин ийм алдаа гарахгүй байх асуудалд мөрдөн байцаах мэргэжлийн үйл ажиллагаанд улс төр, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, хангах үүрэгтэй. С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд гадны экспертүүдийн туслалцаа тэр дор нь аваагүйн улмаас энэ хэрэг илрэлгүй он удаан жил сунжирч, өнөөдөр ч эргэлзээ арилаагүй л байна” гэсэн.

 

Үнэнийг хэлэхэд тэдний ийн хардаад байгаа нь учиртай. Г.Батхүү амиа алдахад хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байдаг юм. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуай нэгэн нийтлэлдээ “Талийгаач Г.Батхүүтэй хамгийн сүүлд архидсан хүний нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Энэ хүнээс цагдаа хуулийнхан бас л өчиг мэдүүлэг авсан гэсэн. Авахаас ч яахав. Энэ хүний өөрийнх нь хийсэн мэдээлэлтэй холбогдуулан хүмүүс нэлээн сэжиглэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Номтойбаяртай холбоотой олон ч материал цацагдлаа. …Саяхан чөлөөт индэр “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-гийн Г.Батхүүгийн үхэлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон тагнуулын албаны дэд хурандаа асан туслахтай нь сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй боллоо” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байгаа. Энд бичснээр “…18:50 цагийн үед талийгаач Г.Батхүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орж хэсэг сууж архиар дайлуулаад гарсныхаа дараахан буюу 19:09 цагийн орчимд хоёр давхрын гонхноос доошоо унаж амиа алдсан байсныг нь нэлээн халамцуу явсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх олж хараад Төрийн ордны харуулын албанд мэдэгдсэн гэж байгаа…” хэмээн бичсэн байна. Энд бас урьд өмнө огт мэдэгдээгүй нэг нууцлаг зүйл дурдагдсан. …Түүнээс гадна талийгаач Г.Батхүү нь Монголын автомашин мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч бол Н.Номтойбаяр нь түүнтэй ижилхэн үйл ажиллагаа явуулдаг “Оффроад” хэмээх холбоог тэргүүлдэг юм байна. Иймээс хоёр холбооны тамирчдын цол гуншингаас болж энэ хоёр өмнө нь зөрчилдөж байсан гэх мэдээлэл ч бас байгаа юм” гэж нэгэн шинэ санаа гаргаж тавьсан. Юутай ч энэ аллагад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр буруутай байж болох үндэслэлүүдийг гаргаж тавьсан байна билээ. Цахим сүлжээгээр бол Н.Номтойбаярт чиглэсэн олон зүйл бичигдэж байгааг та бүхэн танилцаж л байгаа байх” гэжээ.

 

Нээрэн л Н.Номтойбаяр зургаан сарын турш чимээгүй байснаа өнгөрсөн долоо хоногт 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд твиттертээ энэ хэргийн талаар Мөрдөн байцаах албаны даргад гаргасан хүсэлтээ нийтэд дэлгэж, нэлээд дуулиантай “жиргэсэн” юм. Үүнээс өмнө Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаад хэд хонож байв.

 

Н.Номтойбаяр уг өргөдөлдөө “Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэв. Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэжээ.

 

Н.Номтойбаярыг ингэж жиргэсний дараа ар гэрийнхэн нь “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийв. Твиттер ашиглан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэв. “МАК” группийн өв залгамжлагч Н.Номтойбаяр гуай өнгөрсөн хугацаанд чуулган, байнгын хорооны хуралдаанд суух нь багасч, улстөрийн хатуу мэдэгдэл хийхээ больсон. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсаны гэр бүл, хамт олон, АН хүлээцтэйгээр Монголын хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээж байна. Амь бүхэн нэхэлтэй. 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр юу болов” хэмээсэн байгаа юм.

 

Н.Номтойбаярын өргөдлөөс харах нээ, МБА-ны Хэлтсийн дарга, НПГ-ын прокурорууд уулзаж, сэжигтэн, эсвэл яллагдагч-мөрдөгч, сэжигтэн, эсвэл яллагдагч-прокуророос өөр түвшний яриа хөөрөө өрнүүлсэн байна. Энэ талаар дээрх байгууллагуудын тусгай болоод дотоод хяналтынхан анхааралдаа авах биз ээ.

 

Харин одоогоос зургаан сарын өмнө хэвлэлпд нийтлэгдэж байсан ахмад мөрдөгчийн байр суурь өнөөдөр улам тодрох шиг боллоо. Н.Номтойбаяр дахин гарч ирээд нотолж торуулчихаад байгаа хэрэг л дээ.

 

Тэнд хэд хэдэн ноцтой дүгнэлт бий. Тэр ахмад мөрдөгч дараах зүйлийг хэлсэн байдаг.

  1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн програм хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.
  2. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгээ хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.
  3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгээ хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.
  4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхацаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.

 

Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд:

1.Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.

 

2.Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүмүүсийн хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн.

 

Мөн тэрээр “Хэрэг хийгээд булзайруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг. Үүнээс гадна нэгэн зүйлийг зөвлөсөн байдаг. Иймээс энэ хэрэг дээр ч гадаадын өндөр мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, техникийн туслалцааг маш яаралтай авах шаардлагатай. Төрийн ордонд болсон улс төрчийн амийг бүрэлгэсэн хэргийг богино хугацаанд илрүүлэхгүй юм бол хууль хяналтын байгууллагад өргөн уудам нутагтаа тархан суусан монголчууд бид цаашид яаж итгэх билээ” гэж бичсэн байсан.

 

Ингэж Н.Номтойбаярын үг мөрдөгчийн байр суурь хоёр жигтэйхэн нийлээд байгаа нь бусдын хардлагыг төрүүлээд байж мэдэх л юм.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
согтуугийн гай. их ойворгон хүн гэсэн
2019-12-05
энэ муу бандийг бөгсөн дээр нь хоёр алгадахад л сонин сонин юм ярина л даа мөнгө юу юм тусгаар тогтносон улсын төр гэдэг чнь энэ муу мөнгө алтаар гулгиад байгаа бандийг хэн ч биш болгоно ш дээ бэлээхэн жишээ гэхэд оросын даварсан банди ходорковский хэвлэлийн магнат гээд галзуурч бсан березовский нар юу боллоо төр гэдэг чинь төр л байх ёстой эзэн хаан минь юу гэж хэллээ "эрийгээ хүндэлдэггүй эмийг эцэг эхээ хүндэлдэггүй хүүг төрөө боддоггүй түшмэдүүдийг байранд нь тавих гэж би тэмцэв бүгд байх ёстой газраа очив байранд нь тавив"
2019-12-05
Иргэн:
Төрийн ордонд архидах явдал их байхийм ямар баар цэнгээний газарт байгаа биш
2019-12-04
ккк:
Газар мундсан юм шиг ордон дотор хүн алаад зогсох тэнэг бдг л юм бх даа.
2019-12-03
согтуугийн гай. их ойворгон хүн гэсэн
Зочин:
Мэдүүлэг өгөхдөө хүн ер нь бүх юмыг яг таг хэлнэ гэж байхгүй ш дээ мартана будилна ер нь юугаа хийгээл ордноор өрөө өрөө хэсэж архи уугаад явсын мөрөөрөө үхэхгүй бас бөөн хэл ам ядаргаатай юмнууд
2019-12-03
зочин:
Номтойбаярын баавгай алаад хажууд нь авахуулсан өнгөт зураг нь ФБ-ээр зөндөө л явсан ш дээ. Тэгэхэд хуулийнхан анзаарахгүй байна гэж байх уу. Тэр Д.Отгонжаргал тэр үед болон одоо цаг дор онцгой их авилга авсан байх гэж хардаж байна шүү
2019-12-03
Сэжиг:
Баасанхүүг барьж хориод сайн байцаавал цаадах чинь хэлнэ дээ
2019-12-03
Баасанхүү бацаан бас холбоотой эсвэл гэрчээр дуудах хэрэгтэй. Ядуучуудыг бол мөнгөөр шийдчихдэг. Батхүүгийн дүү нар арай мөнгөнд бууж өгөхгүй байх гэж бодож байна.
2019-12-03
Иргэн:
Хэн энэ хэргийг хийсэн нь бараг тодорхой юм биш үү манай хуулийхан аль эрт тогтоогоод байгаа биз даанч мөнгө хүчтэй болохоор.одоо яая гэхэв энэ новшоос болж эх орноосоо дүрвэсэн хүнч байдаг гэж ярицгаах юм байлаа
2019-12-03
Tiim shuu.
2019-12-03
Энэ бол манай мэргэжитнүүд хэрэг илрүүлэх чадваргүйнх биш. Олигархууд нь дийлдэхээ больсных юм. Дээдсүүд нь доодсоо дарлаад дийлдэхээ болиход өөр нэгэн үйл эхэлдэг жамтай.
2019-12-03
За даа томчууд амьдрал үзэх нь дээ. Өчигдөр дүү нь өмгөөлөх зүйл бичсэн байсан. Ар гэрийнхэн нь мэдээж зүгээр суухгүй. Тэгэхээр мөнгөтэй байна уу? Мөнгөгүй байна уу? Эцсийн бүлэгт шударга шүүх хэрэгтэй болж байгааг ойлгох цаг ирж. Өөрсдөө л шүүхийг улстөржүүлсэн дээ.
2019-12-03
зрчин:
төрийн хамгаалалттай газар хүн нас барчихаад 6.7 сар болж байхад хэрэг илрээгүй байгаа нь манай хуулийнхны ажилдаа ямар байгааг илтгэх хамгийн том хэмжүүр хөдөө хээр жалганд үхсэн бол бас бодох л зүйл мөнгөтэй хүн гэдэг ямарч юманд нөлөөлнө гэдэг энэ байхдаа энэ хэрэг илрэх юмуу ингэж байтал хамаг нотлох баримт нь алга болсон устсан гээд замхардаг даа арай ийм юм болно гэж байхгүй байлгүй төрийн ордондоо гарсан хэргийг илрүүлэхгүй бол цагдаа шүүх хуулийн байгууллага гэж байх шаардлагүй дээ ёстой онигоо гэдэг энэ болно
2019-12-03
Tiim shuu.
Мөрдөн байцаах албаны дарга хурандаа Д.Отгонжаргал бол Нэгэн цагийн гишүүн, сайд асан их холионы эзэн Сономпилийн дүү шүүдээ. Сономпил бол Номтойбаяртай цуг 2012 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын дархан газарт хавар ичээнээсээ гарсан 3 бамбарууштай баавгайг 4 талаас нь автоматаар шүршиж алсан хүмүүс. Тэр хэргийг мөн л мөрдөн шалгах үед хурандаа Д.Отгонжаргал дарга байсан шүү. Тэр хэргийг Сономпил, Номтойбаяр нарт холбогдолгүй болгож янзлуулаад Төв аймгийн шүүхээр Жаяа гэдэг залуу л таслагдсан түүхтэй. Тэр хавтаст хэрэг одоог хүртэл Улсын ерөнхий прокурорын газрын архивт байгаа шүү.
2019-12-03
зочин:
Номтойбаярын баавгай алаад хажууд нь авахуулсан өнгөт зураг нь ФБ-ээр зөндөө л явсан ш дээ. Тэгэхэд хуулийнхан анзаарахгүй байна гэж байх уу. Тэр Д.Отгонжаргал тэр үед болон одоо цаг дор онцгой их авилга авсан байх гэж хардаж байна шүү
Nomtoibayar n tsag hojood gadaadad temtseen uraldaand oroltsoj bga ner zuuj bultaj bh shiv. Ter udur turiin ordond ih arhidalt bolson ene bol allaga.
2019-12-03
од:
Мѳдхѳн хоорондоо буудалцах байх даа. Батхүү агсны ѳшѳѳг авах хүсэл дүү нарт нь байгаа л биз. Хамгаалалтын албад нь сайн ажилцгааж байгаа байхдаа
2019-12-03
ink:
ene ayutai gar geed bgamdaa asa awargiig yasan ch gelee barag hooloig ni herchsem gedeg ym bilee
2019-12-03
irgen:
arai dendyy ene odoo toriin ordond hyn aluulchaad baihad hergiig shiidej chadaagui odoo boltol …..eniig odoo yu gej oilgoh ve, iim muu tagnuul zagdaa shyyhiinhentei uls uu???? ..esvel ene baiguullagiinhan hergiig darah geed baina uu????
2019-12-02
Т Зоригт баатар:
Маш харамсалтай өдий болтол илрүүлээгүй юм уу .Ямар ч байсан тодорхой эзэнтэй л байгаа .
2019-12-02
Баасанхуу л юм байна шуу дээ
2019-12-02
hun alaad surtsan ene daam neg l udur uuruu gadnii nuluugui yavah vii dee
2019-12-02
Zochin:
neg shydarga aaviin hyy ilryylee l gargaad irne .Zorigiig ilryylsen heseg zalyychyyd shig l amidarlaar ni toglochidgyi l iym bol....
2019-12-02
Энэ банди их сандарч байнаа
2019-12-02
энэ ноцтой л юм сайн шалгах л хэрэгтэй
2019-12-02