Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг УИХ-аар үргэлжилж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Гишүүд асуудалд намын бүлэг, зөвлөлийн нэгдсэн бодлогыг харгалзахаас гадна хувь гишүүний байр сууриа илэрхийлэх нь илүүтэй байлаа. Санал нийлэхгүй асуудал дээр гишүүд хуралдаандаа оролцохгүй, ирц бүрдээгүйгээс товлосон цагтаа хуралдаан эхлэхгүй, цаг алдах тохиолдол байнга давтагдаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд миний санал нийлэхгүй асуудал байгаа. Гэхдээ нийтийн эрх ашгийн үүднээс хүндэтгэлтэй хандаж байна. Гэтэл зарим гишүүд хуралдаандаа ирж, ирц бүрдүүлэхгүй байгааг анхаарах хэрэгтэй” хэмээн гишүүдийн нэр дурдан шүүмжлэлтэй хандаж байлаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тусгай дэгээр явагддаг. Гишүүдийн 4/3 буюу 57 гишүүий ирцтэйгээр хуралдааныг явуулдаг. Тиймээс гишүүд хуралдааны дундуур ч гарч, орж санал хураалт явуулахад ирц бүрдүүлэх гээд түр хүлээлт үүсэх тохиолдол байнга давтагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг нэр устай, тойрогтой нь зарлахаа мэдэгдэж, спикер дэмжив. Нөгөөтэйгүүр гишүүдийн ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг хурууны хээ уншуулагч төхөөрөмж гацах тохиолдол давтагдсаар. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл ийнхүү чуулганаар үргэлжилж байна. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 150 санал гарснаас өнөөдрийн байдлаар 90-д нь санал хураалт явагдаад байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан зарим дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаас хүргэе. Үүнд:
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлэг зарим асуудлыг дахин хэлэлцэхээр үдээс өмнөх чуулганы хуралдаанаас завсарлага авсан юм.
Н.Энх
Уншиж байна |