“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцжэ байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын ажлын хэсгийн ажлын хэсгийн тайлан дүгнэлтээс “Оюутолгой”-н Монголын талын эзэмшлийн 34 хувиас бусад лиценз, өмч хөрөнгө, тэр байтугай ирээдүйд хүртэх ашиг ч зээлийн барьцаанд байгаа гэсэн муу мэдээ хөвөрлөө. Хөрөнгө оруулагч тал “Рио тинто”-гийн тухайд гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгээ байнга тайлбарладаг. Гэхдээ гэрээнд тусгагдсан зүйлүүд өмчийн эзэн Монголын талд өнөө ч, ирээдүйд ч ашигаа өгөхгүй, харин хөрөнгө оруулагч талд илүүтэй үйлчилсэн байхаар боловсруулагдаж, гарын үсэг зурагдсаныг ажлын хэсэг дүгнэлтдээ дурджээ. Цаашлаад 30 жилийн дараагаас Монголын талд ашгаа өгч эхэлнэ гэдэгч бодит байдал дээрээ нэг тэрбум ам.долларын өр төлөх нөхцөл бүрдэж болзошгүй аж. Ажлын хэсгийн дүгнэлтэд:
Дээрх тайланг гаргасан УИХ-ын ажлын хэсэг цаашид “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ. Дубай хотноо байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь гэж үзсэн юм.
Ажлын хэсгийн дүгнэлтийг гишүүд хүлээж зөвшөөрч "Оюутолгой борлуулалтын орлогын тайлангаа яагаад өгдөггүй юм. Өмчийн эзнийг оронд оруулдаг хөрөнгө оруулагч байж болохгүй. "Оюутолгой"-н гэрээг бүхэлд нь цуцлах хэрэгтэй" гэсэ. байр суурийг хэлж байлаа. Ямартай ч УИХ-ын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу-г хүлээж авч уулзахдаа "Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлүүдийг санал болгосон. Гэвч тэдний тал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй 1.5 жил болж байна. Үүнээс болж гэрээний нөхцөлийг сайжруулах талаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Гэрээ зөрчсөн болон татвартай холбоотой асуудлууд ч бий. Гэсэн ч “Рио Тинто” мөн л хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлье. “Рио Тинто”-гийн баримталж буй байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэн далангүй хэлье. Эцсийн дүндээ аль аль талын эрх ашиг хамгаалагдаж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим хэрэгжих ёстой" гэсэн байр суура илэрхийлснийг нөгөө тал ч дэмжсэн байна лээ.
Энэ удаад ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ ямар шийдвэр гаргаж, Засгийн газартаа ямар чиглэл өгөх нь зөвхөн эрх баригчдын мэдэлд байгаа.
Н.Энхлэн
Уншиж байна |