Хууль төрсний дараа:
УИХ-аас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Ингэснээр Засгийн газраас гарсан тодорхой шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. Харин энэ хууль Засгийн газрын зарим шийдвэр шүүхийн шатанд очоод хэрэгждэггүй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ 100 хувь буцаах авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр шүүхийн шатанд унасан” гэж Л.Болд нарын гишүүд үзэж байгаа юм. Харин зарим гишүүд, хуульчдын зүгээс ч Засгийн газар, тэр дундаа эрх баригч хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхээ улам дархлаажуулж байна гэсэн шүүмжлэл гарлаа.
Учир нь энэ хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгж, төр хоорондын маргааныг шүүхээр шийдвэрлэгдэхгүй, Засгийн газрын гаргасан шийдвэр аль нэг шатандаа гацахгүй, хэрэгжээд явах нөхцөлийг бүрдүүлэхээр байлаа. Энэ тохиолдолд аль нэг аймаг, сумын Засаг даргын шийдвэрийг ч иргэд, олон нийт эсэргүүцсэн шүүхээр хянагдахгүй хэрэгжих нь ардчилалаас ухарсан үйлдэл гэж хуульчид шүүмжилсэн.
Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар Захиргааны ерөнхий хуулиар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага болон Засгийн газар ч захиргааны байгууллагад багтана гэж үзэн Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч байгаа.
Харин хууль боловсруулагчид Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай зөрчилдөж байгаа гэж үзжээ.
Үндсэн хуулийн дээрх үзэл санааг баталгаажуулж Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байх эсэх асуудлаар ҮХЦ ч 2005 онд дүгнэлт гаргасан байдаг байна. Уг дүгнэлтэд “УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ҮХЦ-д хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй аж. Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдсон гэж хууль санаачлагчид үзэн “Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна” гэж дүгнэж байгаа.
Дээрх үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт хүчингүй болгож байгаа юм. Ингэхдээ “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлийг тодорхой болгох буюу хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захирганы төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар төсөлд тусгасан байлаа.
Харин хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хамааруулахаар хэт өргөн хүрээтэй асуудлыг оруулсан байсныг хумьж, зөвхөн хоёр тохиолдлыг тодорхой тусгаж өглөө. Үүнд:
Ямартай ч олон нийтийн шүүмжлэл энэ удаа үр дүнгээ өгч, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны хэргийн шүүхээр хянагдах хэвээр үлдлээ. Гэхдээ улс төрийн шийдвэр гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тайлбарлаж байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой улс төрийн шийдвэр хийгээд төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагын асуудлаар УИХ-аас өч төчнөөн төрийн бодлого баталсан байгаа. Засгийн газар шийдвэр гаргахдаа үндэслэл болгох УИХ-ын тогтоол Ерөнхий сайд байтугай салбарын сайдуудын ширээн дээр бэлэн байгаа. Цаашлаад хууль хэрэгжиж, эхлээд УИХ-ын тогтоол гарч, чиглэл өгөөгүй ч ҮАБЗ-өөр зөвлөмжөөр үндэсний аюулгүй байдалтай холбоотой гээд Засгийн газар асуудлыг шийдвэрлэхийг ч үгүйсгэхгүй. Маргаан үүсгэсэн тохиолдол Захиргааны хэргээр хянуулахгүй асуудал гээд хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлан гэдийвэл яах вэ? Манайд хууль батлагдсан бол өөрсдийнхөө талд тайлбарладаг хуульд хуулийн гадуур үйлдэл байнга гардаг.
Тиймээс Захиргааны хэргээр хянагдахгүй Засгийн газрын шийдвэр хууль батлагдаад мөрдөгдөөгүй байгаа ч хардлага дагуулж байна.
Н.Энхлэн