Залуус мөрөөдөлтэйгөө хамт Монголоос дайжиж байна
2019-03-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Ажлын шаардлагаар англи хэлний сургалтын төвийн суралцагчидтай яриа өрнүүлэх завшаан олдов. Угаас англи хэл өнөө цагт “дэлхийн хэл” болсон тул яагаад сонгон суралцаж буйг нь асуусангүй. Харин англи хэлийг төгс эзэмшчихвэл таны ойрын зорилго юу вэ гэвэл бүгд “Гадаад явна” гэх...

 

Эхлээд ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн таван сурагчтай ярилцав. Тэд бүгдээрээ англи хэл сураад гадаадад “амиа” аваад явах чадвартай болсон даруйдаа Англи, Австралийг зорино гэнэ.

 

“Монголдоо сайхан амьдрах бодолгүй юу” гэхэд 10 дугаар ангийн сурагч охин “Монгол муухай ш дээ. Өвөл нь утаатай, амьдрахын эцэсгүй. Арай гэж хавартай золгоход үргэлж шороо шуураад л...Мэдэхгүй, Монгол нэг л хэцүү санагдаад байдаг юм” гэж хариулав. Тэр хэл сайн сураад ямар нэгэн аргаар гадаад л гараад авбал бараг эргэж ирэхгүй гэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад амьдраад л улам цааш явахаар алс хэтийг төлөвлөжээ.

 

Хажуунаас нь арванхоёрдугаар ангийн сурагч хүү “Монголд ажиллаж амьдарна гэхээр нэг л ирээдүйгүй юм шиг санагддаг шт. Гадаадад л оччихвол ажлын байр ихтэй, цалин хөлс өндөр учраас ээж, аав намайг сургуулиа төгсөнгүүт Англи явуулна гэсэн. Одоогоор би англи хэл төгс эзэмшээгүй байна. Тэгэхээр ганцаараа, таних хүн нэг ч байхгүй улсад очиход “амиа аваад” явж чадахгүй ч байж магад. Гэхдээ л гадаадын хөгжилтэй улс, оронд очих боломж олдвол явахад бэлэн” хэмээн үг нэмэв.

 

Монголын ирээдүй болсон өсвөр үеийн хүүхдүүд ийн ярьж байна. Тэд мөрөөдөлтэйгөө хамт Монголоос дайжих нь...

 

Дараа нь насанд хүрэгчдийн ангийнхантай хуучиллаа. Тэд ч бас хэлээ сураад гадаад явах гэнэ. Хувийн компанид ажилладаг 20 гаруй насны залуу бүсгүй, төрийн албан хаагч ахимаг насны эмэгтэй ч англи хэлээ сайжруулж Лондон, Сингапур явах талаар ярилаа. Тэдэнд мөн л эх орондоо үлдэх саналтай эсэхийг нь асуухад “Ажлаад л байдаг ажлаад л байдаг. Цалин гэж өчүүхэн юм авна. Түүгээрээ дараагийн цалин буутал амь залгуулаад л дуусна. Хурааж хуримтлуулах, аялж зугаалах, амьдралаас таашаал авах боломж өнөөдөр Монголд алга. Тиймээс л дэлхийн өндөр хөгжилтэй, ядаж л хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг улсад очиж ажиллаж амьдармаар байна. Элгэн садан, ээж аавтайгаа эх орондоо үлдмээр байвч үр хүүхдээ сайхан амьдруулж, соёлтой боловсролтой хүн болгохын тулд миний сонголт гадаад” хэмээн залуу бүсгүй  эрс шийдэмгий хариулав.

 

Арав гаруй залуусын дундаас ганцхан хүн л “Ажлын шаардлагаар зайлшгүй англи хэлээ сайжруулахгүй бол болохгүйд хүрсэн. Ядаж л бизнесийн түнш рүүгээ майл бичхээс эхлээд өдөр тутмын энгийн хэрэгцээ гарна. Тиймээс л сургалтын төвд сууж байна. Амьдрал болж л байна” хэмээсэн нь Монголд үлдэх залуу үе бас ч байгаа л юм байна гэсэн бодол төрүүлж, баярлуулав.

 

Ихэнхи залуусын мөрөөдөл гадаад л явах аж.  Дөнгөж арван жилийн сурагчид “Тэнд амьдрал бий, харин Монголд ирээдүй алга” хэмээн хэдий нь амьдрал үзсэн “толгой” шиг ярих нь  хэцүү. Өнөөдрийн нийгэм тэдэнд эх орноосоо дайжих бодлыг дэндүү эрт суулгасан гэлтэй...

 

Залуус “Монгол л биш бол хаана ч яахав” гэсэн бодол тээж, дэврүүн мөрөөдлөө тээгээд хилийн чанадыг зорьсоор байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зссс битгий гадаад явах гэж бга хүмүүсүүдийг мунхруулаад бай новш мин
2020-02-15
zov shvv ghdee ene uls hzeech hogjihgv
2020-02-15
үнэн шд дээ монголд ямар ч ирээдүй байхгүй залуучууд бид яагаад монголоос дайжих шалтгаан ийг нь хэлэх үү автобусанд дандаа халаасны хулгай гардаг бас худал хэлж байгаа суудлын тѳлѳѳ хүмүүс үнэн лайтай бас бие биендээ үнэхээр атаархуу гадуур аятайхан ѳнгѳлѳг хувцас ѳмсѳж явахаарл хүмүүс ингэж хэлдэг энэ нэг юм чинь тэрийг аваад ѳмсихчихсэн байна гэж ярилцана дараа нь 10 жилийн сурагчид ч бас мѳн адил сургууль дотороо ямар нэгэн дарамттай байдаг жишээлбэл мѳнгѳ байнуу ганц тамхи аваад ѳгчихѳѳч гэнэ анги тарахаар чамайг алнаа гэж бие биенийгээ сѳрдүүлнэ Замын түгжрэл нь 2-3 цаг байгаадл байдаг бас манай монголчууд юм үзээгүй юм шиг байдаг АТМ ээс мѳнгѳ авах гэхлээр л нууц кодоо хийж байтал хүмүүс аймар ойртож ирдэг бас сонгууль гэж худлаа нэр дэвшсэн том том гарууд маш их байдаг Гадуур цагийн ажил олж хийя гэхлээр л цалингаа ѳгѳхгүй бас ажлын байр маш хомс байдаг юм Уул нь монгол улс хѳгжүүл хѳгжинэ даанч засгийн газар мѳнгѳѳ идэхийн их л худлаа ярьсан нѳхѳд
2020-02-08
Би 25 настай . Математикийн багш мэргэжилтэй, мэргэжээрэй ажиллаад 3 жил болж байна. Энэ хугацаанд гар дээр авдаг цалин 550-650 хооронд энэ мөнгө үнэхээр сараас сарын хооронд л амьдрахад ариа хийн хүрдэг мөнгө. Надад ямар ч хуримтлал, ямар ч үл хөдлөх хөрөнгө алга . Унаа тэрэг авъя гэхээр бөөн өрөнд орох эсвэл эцэг эхээсээ авах 2 сонголт л тулдаг гэх мэт ийм асуудлууд ар араасаа гарч ирэхэд үнэхээр өдөр хоног өнгөрөөсөн л амьдрал нүдэнд харагдаж хөгжих боломж хомс санагдсан учир би бас л гадаад орон зорихоор шийдвэр гаргасан л байна. Нийгэм маань өөрөө залуучуудыг дайжуулж байна шүү дээ...
2020-01-26
Зочин:
Гадаадад амьдрах тийм ч амар биш шүү дээ. Ямар нэгэн маш сайн чаддаг зүйлтэй, мөн биеэ даан авч явахад суралцсан байх, хүмүүс дунд өөрийгөө сайн илэрхийлж сурах нтр гээд наад захын суурь хүмүүжлийн асуудлуудкгарч ирнэ. Тэгээд л гадагшаа яваад хичээлийнхээ хажуугаар хогийн ажлууд хийгээд л явна, ямар нэгэн чиглэлээр бүрэн мэргэшээгүй л бол. Харин ч Монголд байгаа хүүхэд залуучууд эх орондоо, ээж аав дээрээ хийх юмгүй, бурууг бусдад өгчихөөд жаргацан л байгаа юм шиг харагддаг. Гадаадад амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш ш дээ. Ялангуяа сурахаар ирж байгаа мань мэт бол хичээлээ хийнэ, хичээлийнхээ хажуугаар ажлаа хийнэ, заримдаа өөртөө ч цаг зав гаргах боломжгүй, цагтай л уралдаж амьдарна. Эргээд Монголдоо очихоор гадаадад хичнээн мэргэжлээрээ ажиллаж байсан хэдий ч бизнесийн салбаруудад зах зээлээ мэдэхгүй байх, соёлын өөрчлөлт гээд олон зүйл тулгарна, гэхдээ энэ бол юу ч биш, асуудал үнэхээр биш. Гадагшаа явж байгаа бол ядахнаа сурсан шиг сураад буцах хэрэгтэй. Энэ тэнд очоод зүгээр тэтгэлэг авчихаад, сурж ч байгаа юмгүй дэмий яваа залхуу олон залуусыг мэднэ. Мэдэхгүй юмдөө, хурдхан төгсөөд гэртээ харимаар байна
2020-01-22
W:
ee bolomj garval neeree bi ene ornoos durtaiyaa yavahsan. Mongol humuusees holdoj chih amar saihan amidrah mine. Mongol mahaa l sanah baih
2020-01-21
Humuusin sanaa bodol tolgoig ugaasan yum bichij ydag bna mongol bol haana ch bhgui huwi zayatai tiim l nutag nutgaarai baharhaj omgorhoj ywah shan mongol mni udahgui shan bolno zaluus bid ter shan tsagig oorsdiin garaar buteeh l estoi ternees hen negnii buteesen shan orond ochij belenchilj hunii nutagt chichluulj amidrah tiim shan bna gej bodoh l heregtei asuudliin neg bhdaa
2020-01-17
7777:
Бие биенээсээ өшөө авах томчуудын хөлд боловсролтой хийж бүтээх хүсэл сонирхолтой залуус маань өртөж байгаад маш их харамсдаг.Намд өгөх хандив нэртэй татаасыг олох гэж олон арван залуус ажил албан тушаалын хэрэгт холбогдож байна уу даа гэж бодож явдаг.
2020-01-17
Bat:
Bitgii morood mongoldoo amidrach chadahgui ymnuud gadaadad ireed ch nemergui!!!
2020-01-16
Ер нь Монгол залуусын ихэнх нь гадаад гэх нь арга ч байхгүй ЕБ-ын сургуулиа төгсөөд их дээд сургуульд орох боллоо сурах чинь хүсэлтэй боловч төлбөр төлөхгүй боломжгүй бол сурч чадахгүй. Харин мөнгөтэй сурах хүсэлгүй ээж аавын шахалтаар сурж байгаа залууст сургууль нээлттэй за тэгээд сургуулиа төгсөөд нэг диплом авчлаа тэгсэн мэргэщжлээрээ 3 аас дээш жил ажилласан туршлагатай хүн ажилд авна гэнэ за тэгээд хувийн байгууллагад ажилд орлоо зарим нь цалингаа бүрэн өгөхгүй горооно ийм асуудлууд гараад ирхээр залуус хүүхдүүд шантрана дэмжих биш доош нь дараад байхаар хэн байхыг хүсэх юм.
2020-01-16
Erinhiilugch eesee ehleed ediin zasagiin aluurchin mongol n1 hulgaich es zuitei orond bol hurunguu huraalgaad shorond baih hun iim baihad yaj shudraga es yarij ed zasag usuh be
2020-01-16
surad gadaad yavj amidrah n belenchileh uu. bitgii tenegt.ene sonj baigaa ulsaas ert zailah heregtei
2020-01-16
zow gej bodoj bna Mongold bolj baigaa yum barag alga. adaglaad l shuuh n law shudrag huliin daguu bish. inged tootsuul duusahgui. bi bas ger bulee avad udahgui yavna da
2020-01-16
Ирвэс:
Америк очиж ажил хийж байгаад холливудруу шургах санаа байна.Тэд яаж мөнгө олдог юм байна.Адилхан үзнэ дээ
2020-01-15
zov shvv ghdee ene uls hzeech hogjihgv
Bat:
Bitgii morood mongoldoo amidrach chadahgui ymnuud gadaadad ireed ch nemergui!!!
Гал:
Үнэнийг хэлэхэд амьдрал хүнд байна. Авсан цалин маань амьдралд хангалттай хүрэлцдэг бол юу гэж л гадаад явахыг хүсэхэв.Өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Гэр бүлээрээ аялах зугаалах өөрсдөө болоод үр хүүхэд минь хөгжин дэвших ямарч боломж байхгүй.
2020-01-15
jiriin negen zaluu:
Ta yamarch yumiig setgeleesee hiiwel mongoloor duuren ajil bna harin tsalin baga baij mgd tehtee herwee zalhuurahgui hiij buteegeed unencheer yawsan huniig hun uneldeg l bhgui yu. Odoo ued unench hodolmorch huniig olohod hetsuu bna. Bugdeeree yaj ene ajliig hurdan duisgah uu yaj bultchihaw l gej ajilj bna. Sain ajilaa meddeg nyagtlan bodogch tsahilgaanii injeneriin tsalin yas yuman deeree mash ondor l bna hamgiin gol ni yumiig setgeleesee hiigeed yumiig mash sain surchihsan bhad dollaraar tsalinjuuldag baiguulguud bdag shuu. Bi ooroo USA togschihood irsen odoo huwiaraa business erhlej bna. Anh Mongoloos yawahdaa hurdhan shig ene Mongoloos yawah yumsan gej boddog bsan. Yag tegeed anh ochood hun eh oron gedeg talaar ih oilgodog yum shig sanagdsan. Bi law eh oronoo mash ih sanasan. Hunii gazar tsaanaa l neg oor yum bna lee. Orchin baigaa humuus ni goe l doo tehtee neg l huuramch bugd ineemsgelsen mortloo tsaana neg hooson. Herwee tegeed ajild orwol ogloonoos oroi hurtel ajil hiigeed. Choloot tsag zaw bhgui ajil ger gesen marshruttai. Bi hoolnii gazart ajillaj bsan ogloo 10 aas oroi 11 hurtel ajildag bsan tegeed hicheeldee yawna. Tsalin ondor yum shig sanagdaj bga mortloo hool bair geel yawaad ogno bas surgaltiin zardal geel. Bid chin oorsdoo hogjood ene Mongol ulsiinhaa ireeduig buteeh zaluus shuu dee ene 76hezee negen tsagt suudlaasaa zailj taaraa ternii toloo bid temtseh l heregtei.
2020-01-15
zochin:
Ta buhen ene bidnii deer bgaa unhiagui zaluurdagch nariig haraaj zuh.Ed nar bidnii bolomjiig hulgailsan.
2020-01-15
gadaadad undur bolovsrol ezemshij ireed ajliin bairgui bgaa zaluuchuud zunduu bn tedniig turd shurgalsan bolovsrolgui malnuud ni ajliin bairaar hangaj uguh durgui bn uchir ni nam gedeg nereer bugd huivaldaj hulgailaad surchihsan nuguu 60 terbumaa bosgoj avah geed
2020-01-15
mongolchuud belenchleh setgelgeetei gej yarih ni buruu harin ch gadaad orond ajillaj bgaa mongolchuud mash sain ajilladag tur ni hunee boddog humuusiinhee hudulnuriig uneldeg amidrahad batalgaatai tsalun huls ugdug bol ingej gadagshaa yavahgui shuudee
2020-01-15
Neg zaluu:
Bi gadaadad suraltsdag jiriin neg ger horoollin zaluu amdral dmin bolomj oldood gadaad surah zawshaan oldood hair nutgiig zorison yum tugsuj hurj ireed mongold baina gehes aij baina avilag alban baigulgin daramt stress uls tur. Bid belen yumandeer baihiig huseed baigaan bish zuger l mongold delgitei adil uriiguu uneluulmer bn danch 40deesh basnihan hezeech unelehgui mugar helhed tedgeer nasnii humuusiin buruu aldaanii zolios boloh bolno timees bi irgenshlee soliulhar shidsen baiga harin busad zalunsihaa ireeduig ta hed min bitgii alaarai
2020-01-15
Zochin:
Tanai huuhed tugsangli heltei bgad german helgui bol hetsuu dee
2020-01-15
gadaad hetsvv baina edr hudlaa durtai bgn baij sdanuud
2020-01-15
hudlaa shaagaad pizda chin. ireech tgd lol jargal daahgvi zowlon chn
2020-01-15
Ka:
ЕР НЬ ГАЙГҮЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН АЖИЛ ТӨРӨЛ ЭРХЭЛДЭГ ЗАЛУУСЫН ДИЙЛЭНХ НЬ Л ЯВАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААДӨӨ. ТИЙМ ХҮМҮҮСТ ВИЗ ГАРАХ НЬ АРАЙ МАГАДЛАЛ ӨНДӨР. СОЛОНГОСТ ЦАГИЙН АЖИЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХАД МОНГОЛЧУУДТАЙГАА БАС ХАМТ АЖИЛЛАНАА ТЭГЭЭД ЯРИХААР МОНГОЛДОО ГАЙГҮЙ АЖИЛ ХИЙДЭГ БАЙСАН, ГЭХДЭЭ СТРЕССТЭЙ, ЦАЛИН ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ АЯТАЙХАН БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ ЭНД ИНГЭЭД БАЙЖ БАЙХАВДЭЭ ГЭЦГЭЭДЭГ ГЭВЧ БАС СЭТГЭЛДЭЭ БОЛ МОНГОЛОО АЯТАЙХАН ХӨГЖҮҮЛЧИХ ЮМСАН ГЭЖ ХҮСДЭГ Ч ЯАЖ ОРОЛЦОХ, ХААНААС ЭХЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙДАГ ШИГ САНАГДДАГ.
2020-01-15
Nymka:
Хүний хөдөлмөрийг үнлэх үнлэмж муу цалингаас цалингийн хооронд Гагүй цалинтай ажлыг нь Ах Дүү Хамаатан саданаараа орчихсон Ийм оронд хэн амьдрахыг хүсэхвдээ Хэн таныл талтай том нь л гагүй явжийна...
2020-01-15
Ах:
Ер нь монголчууд амар амьдрах арга, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь харагдаж байна. Өөрсдөө бүтээхгүй хүний хийсэн бэлэн юман дээр тарвалзах гээд байдаг болжээ.ялангуяа 40-өөд наснийханаас хойшхи үе ийм болсон байна
2020-01-15
surad gadaad yavj amidrah n belenchileh uu. bitgii tenegt.ene sonj baigaa ulsaas ert zailah heregtei
Neg zaluu:
Bi gadaadad suraltsdag jiriin neg ger horoollin zaluu amdral dmin bolomj oldood gadaad surah zawshaan oldood hair nutgiig zorison yum tugsuj hurj ireed mongold baina gehes aij baina avilag alban baigulgin daramt stress uls tur. Bid belen yumandeer baihiig huseed baigaan bish zuger l mongold delgitei adil uriiguu uneluulmer bn danch 40deesh basnihan hezeech unelehgui mugar helhed tedgeer nasnii humuusiin buruu aldaanii zolios boloh bolno timees bi irgenshlee soliulhar shidsen baiga harin busad zalunsihaa ireeduig ta hed min bitgii alaarai
Төрийн алба нь арын хаалга ах дүү нараар дүүрэн. Гадаад яамыг хаор. Гэр хороололд ус зөөж түлээ хагалж өссөн хүүхэд тэр байшингаас олж авна а гонж, батлан хамгаалах яамыг хар салаа цэрэг жагсааж үүрэг өгөөд 10 км хамт гүйж үзсэн офицер тэр байшинд байхгүй, сангийн яамыг хар. Нярав нягтлан хийж үзээгүй. Ийм л байхаар хэн ийм хогийн нийгэмд амдрахыг хүсэх вэ. Шудрага үнэний хууль үйлчилдэг үгүй дээ л хүссэн хоолоо авч, хангалттай хувцаслаж цаана нь хуримтлал үүсгэх хэмжээний цалин авахыг төлөө хүний ажлыг хийж өгөхөөс яах вэ дээ
2020-01-15
Насаараа хөдөлмөрлөөд орох оронтой ч болж чадахгүй хөдөлмөрийн үнэлэмжтэй улсад хэн өлбөрч үхэх гээд өнөө маргаашаа аргацааж амьдрахыг хүсэх вэ дээ. 1990 онд багш 450$ийн цалинтай байсан 2020 онд 470$ цалин авна. Ийм хөгийн нийгэмд хэн амьдрах юм. Цалин нэмнэ гэж бахираад саргааш нь долларын ханшаа өсгөчихнө. Төгрөгийн тоо нэмэгдэвч, ямар ч өөрчлөлт байхгүй.
2020-01-15
sara:
mongoloosoo yavay geed l baikh uim tegeed zugeer l ingeed olnooroo bas khussenneeree garaad yachdag uim uu khaashaa uim , haashaa ochih ve ui hiih ve yagaad yavj baigaa uim be hezee mongoldoo ierh ve batalgaa baigaa ui geed 1ooo asuult asuudag bizdee ali ch gazriin elchinguud, odoo ene bugd hamaagui bolchood sureg surgeeree yavtsgaadag bolson uim uu
2020-01-15
Хаха:
Яг одоо иым байдалтай байгаагаараа цалин 3 сая болох вм бол та талхаа 20000 төгрөгөөр худалдаж аьах болно дундаж давхараг үгүй болж зөвхөн баян эсвэл ядуу гэсэн 2 давхараг л бий болох болно магадгүй 1 доллар 30 40 мянга болох байх
2020-01-15