"БҮРЭН ЭРХ"-ээр хамгаалагдсан ЯЛЛАГДАГЧИД
2019-01-14

 

УИХ нэг өдөр, хоёр шөнө хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр авч үлдлээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-ний шөнийн 02:00 цагт энэ оны чуулганы анхны хуралдаан эхэлж, маргааш нь үргэлжлэн хуралдаж, шөнийн 00:00 цаг дөхүүлж тарсан юм.


ЖДҮХС-гаас эрх  мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д өргөн барьсаныг УИХ буцаалаа. 


Ингэхдээ Халдашгүй байдлын дэд хорооны "Шалгаж дуусаагүй, мөрдөн байцаах шалгалтын явцад гишүүд саад учруулаагүй байна. Цаашид ч зарим гишүүдийн асуудлыг оруулж ирэх магадлалтай гэж прокурор тайлбарлаж байна. Шалгалтыг бүрэн дууссахаас нааш түдгэлзүүлэх шийдвэр гаргах боломжгүй" гэсэн дүгнэлтийг УИХ дэмжсэн юм. 

 

Харин Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн түшмэл М.Энх-Амгалан "Гишүүд яагаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд байна вэ гэж их асууж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан "бүрэн эрх"-тэй хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Шалгах гэхээр хуулийн ийм заалт, тийм зүйлээр хориотой байдаг " гэсэн тайлбарыг өгч байв. 


Ерөнхий прокурор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндслэлийн танилцуулгад дээрх дөрвөн гишүүнд хамаарал бүхий компаниудад  зээл олгох шийдвэрийг бүгд нэг өдөр гаргасан байлаа. Тодруулбал,  "УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдөр А/131 дугаартай тушаалаар Б.Ундармаад холбогдох  “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн, А-88 дугаартай тушаалаар Д.Дамба-Очирт холбогдох  “Сапфир стоун” ХХК-д 1,2 тэрбум төгрөгийн,  Л.Энхболдод "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн, Г.Солтанд холбогдох  "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргажээ. 


УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Доктор МЭИК” ХХК урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан бол Д.Дамба-Очир "Сапфир стоун" компанидаа санхүүжилт авахдаа "УИХ-ын гишүүний 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 7477 дугаартай албан бичгээр “…3 үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгааг гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах бүх асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна” гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулжээ. 


Харин УИХ-ын гишүүн Л.Энхболдын холбогдох "Хас говь" компанид санхүүжилт авахдаа "Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулсан" нь тогтоогдсон бол, УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол шаазан" компанид  малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлж санхүүжилт тус тус авчээ. 
Тиймээс дээрх нэр бүхий гишүүдэд  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

 

 Үндсэн хуулийн 23.1-т "УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална", УИХ-ын тухай хуульд 6.6.1-д "УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг илэрхийлнэ баримтална" гэсэн заалтыг хуул боловсруулагчид "тамгатай цаас" төдий үл ойшоож байна. 

 

Яллагдагчаар татах тогтоол үйлдсэн дээрх гишүүд одоо УИХ-ын хуулийн  хуулийн 34.34.7-д заасан "Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийн албан саатуулах, цагдан хорих, гэр, албан өрөө тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг нэгжлэг хийх хориглоно" хэмээх бүрэн эрхтэйгээ үлдлээ. Учир УИХ-ын тухай хуулийн:

 

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

 

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.


6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

 

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.УИХ-ын хууль 6.9.1-д "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан гэж тус тус заасан байдаг. 

 

Тиймээс ч УИХ-ын чуулганд Ерөнхий прокурор "УИХ-ын гишүүний халдашгүй эрх, бүрэн эрхийн баталгаа нь УИХ-ын эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхээр гэм буруугүйн асуудлыг шийдэхэд саад учруулж байгаа" гэдгийг прокурор онцолсон юм.


Харамсалтай нь дээрх зохион байгуулалттай хэргийг шалгах явцад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс УИХ татгалзаж, ардчилсан Үндсэн хуулийн 27 жилийн ойг угтлаа. Хуулиа хамгаалаагүй, хувиа хичээсэн энэ парламентад, эрх баригчдад гүн эмгэнэл илэрхийлье.

Н.Энхбат


 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
negch hyn yldeehgui zeverlehgui bol Mongol uls sonoloo doo, ganzhan arga daraagiin songuulid ard tymen nydee neej huuchin hymysees songohgui baival zevershine , ooroor mongol ulsad huuli uilchlehgui baina,,,,,,,,,,,,,,,,,
2019-01-15
бодлын хулгайч:
2 ЖИЛИЙН ДАРАА ХОГ БОЛНО ДОО. ТЭР ҮЕД ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ
2019-01-15
Яах гэж хэлэлцсэн юм. худлаа сүржигнээд шөнө дөл болтол хуралдаж Яах гэж, хэнд хэрэгтэй вэ. Прокурорын ажлыг ч тоогоогүй тэгээд энэ улсад шүүх, прокурорын ажил үнэгүйдээд яах болж байна. ЖДҮ чин биш УИХ гишүүн гэдэг хүн яах гэж зээлтэй зууралдсан юм энэ нь өөрөө гэмт хэрэг. Угаасаа хэн ч биш болж? нэр нүүр, үнэ хүндээ алдаад байх юм. Гишүүд
2019-01-15
Яг үнэндээ эд нарыг Хүрэлсүх авч үлдэж байгаа өөрөө бас орооцолдсон учир бусад нь барьцан гэж.
2019-01-15
ЖДҮ чид ялна
2019-01-14
Үнэн:
Наадах чинь нэг 4 гишүүндээ ч биш Прокурор нь Энхболдын үгээр санал унагаах 3 гишүүнийг оруулж ирсэн л асуудал
2019-01-14
Zochin:
ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ТОГТООГООГҮЙ БАЙХАД ХЭН НЭГНИЙГ БУРУУТАН ГЭЖ ХЭЛЖ ЯРИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ НЭГ ХУУЛЬ ЯРИХ ЮМ.ХЭН НЭГНИЙГ СЭЖИГТНЭЭР ШАЛГААД БУРУУТАЙ ГЭДЭГИЙГ ТОГТООГООД ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ ШҮҮХЭЭР БУРУУТАЙ БУРУУГҮЙ ТОГТООДОГ БИЗ ДЭЭ.ЭНЭ ШАТ ДАМЖЛАГААРАА Л ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ЯВЖ БАЙГАА БАЙХ МӨРДӨГЧ НЬ ШАЛГААД ПРОКУРОР НЬ ХЯНААД ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ БҮРЭН ҮНДЭСЛЭЛ БАЙН ГЭЭД УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР НЬ ХЭЛЭЭД ЯРИАД БАЙХАД ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЯЛЛАГДАГЧ ГИШҮҮДЭЭ ХАМГААЛААД ЖДҮХС-С ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮД НЬ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ НЭРИЙН ДОР ЯМАР ПЭЭДГЭР БАЙНАА ТА НАРТ АРД ТҮМЭН НАСААР ЧИНЬ ДАРХАН ХАЛДАШГҮЙ ЭРХ ОЛГОХГҮЙ ГЭДЭГИЙГ ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС САНАЖ ЯВ.
2019-01-14
77:
Халдашгүй бүрэн эрхтэй луйварчин, хулгайчдын тэр эрхийг нь авч хаячихаар булай нь илрэх гээд хэцүү юм. усгай эрхгүйгээр, үнэнч шударга байх хууль гаргах хэрэгтэйг амьдрал харуулж байна.
2019-01-14
Zochin:
МӨНГӨ УГААГЧИД БҮРЭН ЭРХ БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ БҮРЭН ЭРХ ГЭДЭГ БИЧВЭРЭЭР ДАЛИМДУУЛЖ МӨНГӨ УГААХ ЭРХ БАЙЖ БОЛОХГҮЙ Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮН ХУЛГАЙЧ МӨНГӨ УГААГЧДЫГ ХАМГААЛЖ ҮЛДЛЭЭ БИ ХЭРЭГ УНШААД ГАДАРЛАНА ГЭЖ ЯРИАД БАЙХИЙМ Ц.НЯМДОРЖ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ БҮРЭН ҮНДЭСЛЭЛ БАЙНА ГЭЭД БАЙХАД ЗӨВХӨН ӨӨРСДМЙНХӨӨ АЛБАН ТУШААЛЫГ ХАМГААЛЖ ҮЛДЭХ КНОП ДАРАХ ХҮН Л БАЙВАЛ ЧӨТГӨР Ч БАЙСАН ХАМААГҮЙ ЭВЛЭРЭЭД ХАМГААЛААД БАЙХИЙМ ДАА.А.ЭНХ-АМГАЛАН ГЭЖ ШУДАРГА ХҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.ХАРИН ШУДАРГА ДҮР ИСГЭГЧИД ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ МАНАН БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙГАА ХҮМҮҮС ШУДАРГА ХУУЛЬЧДААС АЙГААД ХУГАЦААНААС ӨМНӨ ЗАЙЛУУЛАХ ГЭЭД БАЙГААМ БИШ ҮҮ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТА ХУУЛЬ ЭРХ МЭДЛИЙНХЭЭ ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ ПРОКУРОР А.ЭНХ-АМГАЛАНД ТУСЛААД ЭНЭ ЭРХ ДАРХТАНГУУДЫГ ШАЛГУУЛААЧ. Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮНД НАЙДАХ НАЙДВАР АЛГА ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭЖ АВЛАА ШҮҮ.
2019-01-14
зочин:
УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх гэдгийг авч хаямаар юмаа. Энэ халдашгүй эрх гэдгээр далайлгах нь монгол төрийг гутааж байна
2019-01-14
Бор:
Бүрэн эрхтэй хоригдолууд төрийн жолоо атгаж төрийн ордон ялтангуудын орогнодог дамжингийн зоон болжээ. Хулгайчийг хууль зүйн сайд нь хамгаалж байгааг эмгэнэл гэх үү элийрэл балайрал тэнэгрэл гэх үү? Хулгайчийг дэмжсэн тогтоол их хурал гаргаж байхад яагаад ерөнхийлөгч хориг тавихгүй байгаа юм б? Шинэ манан үүссэн гэдэг үнэн ю биш үү?
2019-01-14
Болдбаатар:
УИХ н гишүүн хүн Дархлагдах учиргүй. Монгол улсын үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгааг эсэргүүцэж байна. Гэмт хэрэгтэнүүд УИХ Гишүүн болох гээд улайрдаг нь ийм л учиртай байдаг юм байна
2019-01-14
Халх:
Энэ шудрага дүр эсгэгч өшөрхүү Нямдорж ичиж улайхгүйгээ зүтгэж 4 ЖДҮ чнийг аваад үлдлээ. Яасан ичдэгүйдөрвөд вэ? Энхболдыг огцруулахад 4 кноп дутчихгаад байгаа учраас 4 ЖДҮ чнээ хамгаалаад үлдээв. Цаана нь УИХ ын даргын суудал харагдаад байгаа учраас Нямдорж улайрч байна. Ичээч!!!
2019-01-14