УГААРТЛАА, ҮАБЗ-ийнхөн
2018-12-12

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд явахад  бэрх болоод байна. Тэр дундаа, өглөө, оройдоо агаарын бохирдол Улаанбаатарыг бүрхэж, үзэгдэх орчныг хааж, түгжрэл дунд нийслэлчүүд амьсгалаа түгжин, ажил, гэрийн зүг яарч байна.

 

Улаанбаатарын агаарын чанарын албанаас  өнгөрсөн долоо  хоногт буюу  энэ сарын 3-9-ний хооронд “Агаарын чанар  “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд байлаа. Галлагааны эрчимтэй холбоотойгоор PM2.5 тоосонцор болон хүхэрлэг хийн агууламж Баянхошуу, Зурагт, Нисэхийн гэр хороолол орчим, автозамын түгжрэлтэй холбоотой PM10 тоосонцор, азотын давхар ислийн агууламж Баруун 4 зам, 13-р хороолол орчим тус тус нэмэгдсэн байна. Хүйтний эрч чангарах, Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо” гэж мэдээлжээ.  Энэ нь зарим нийслэлийн зарим хэсэгт хүхэр, азот тоосонцрын хэмжээ байх ёстой үзүүлэлтээсээ 2.3-7.5 дахин их үзүүлэлттэй гарчээ.

 

 

Тухайлбал, Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2018 оны 11 дүгээр сарындундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 58 мкг/м3-ээр буюу 39 хувиар их, Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламжтай харьцуулахад 2.1 дахин их гарчээ. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн 2018 оны 11 дүгээр сарын дундаж агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 5 мкг/м3-ээр буюу 18 хувиар их байжээ.

 

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот Шинэ-Дели хотод агаар бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын агаар дахь агууламж энэ долоо хоногийн эхэн үеэс хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц хэмжээнд хүрч иргэдээ аль болох гадагшаа гарахгүй байхыг, гадагшаа гарахдаа амны хаалт зүүхийг тус улсын холбогдох албаны хүмүүс иргэддээ зөвлөжээ. Тэр байтугай Шинэ-Дели хот дахь бүх бага сургуулийг хааж байсан. Агаарын бохирдлын улмаас Улаанбаатарчууд амны хаалт зүүгээд ч тусыг эс олох хэмжээнд хүрч,  гэрээс гаргахгүй, цонхоо нээхгүй байхыг эцэг эхчүүд  үр хүүхдэдээ захиж байна.

 

БСШУС-ын сайдын тушаалаар ид  хүйтний улиралд хагас жилийн улирлын амралтыг энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг хүртэл амраах тушаал гараад байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээгээ шуурхай авч хэрэгжүүлэхгүй бол нийслэлчүүдийн эрүүл мэндэд онц аюул нүүрлээд байна.

 

Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Хяналтын сонсгол явуулах тухай бичгийг УИХ-д  өргөн бариад байгаа.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас  өнөөдрийн тухайд  агаарын бохирдлын хэмжээг заасан дэлгэцийг суурилуулахаас цаашгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал, тус газраас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр “Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд агаарын чанарын мэдээ, мэдээллийг өдөр тутам  багш ажилчид, сурагчдад хүргэх, хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг уншиж бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг БГД-ийн Сэтгэмж, Оюуны ундраа, Шинэ Эрин, 28, БЗД-ийн Амгалан, 9, 21, 68, 48, 84, ЧД-ийн 57, 72, 49, 39, 17, 24, ХУД-ийн 7, 118, 15, 60, СХД-ийн 105, 42, 82, 81, 62, 67, 76, 65, 9, СБД-ийн 58, 6, 16, 29, 4 нийт 35 ерөнхий боловсролын сургуульд  суурилуулсан” байна.

 

Өвлийн хүйтэн, утаан дунд агаарын бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг харан уншаад  зогсох уу, хүүхдүүд. Насанд хүрэгчид ч утаанаас зугтаж,  ажил, гэр рүүгээ яарна.

 

Улаанбаатарын агаарын бохирдол иргэдээ угаартуулж , байгаа энэ үед Ерөнхийлөгчийн санал болгосон Хяналтын зөвлөлөө хуралдуулж,  “Онц байдал зарлан” тэмцээч ээ. Онц байдал зарлах эрх нь хуулиараа ҮАБЗ-ийнхөнд бий.  Нийслэлчүүд бид амьд явах эрхээ эдэлмээр байна.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тохуурахсаар явна.
2018-12-12
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
2018-12-12
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2018-12-12
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
2018-12-12
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-12-12
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав
2018-12-12
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-12
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-12-12
Хувийн өмчийг дээдэлсэн Монгол шиг улс оронд эрх баригчид нь зөвхөн хувиа бодсон бэртэгчид л болдог. Энэ бол ертөнцийн хууль хүмүүний хууль. Харин Монгол улсын Үндсэн хуульд төрийн өмчийг дээдлэх, амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг хориглох заалт оруулвал эрх баригчид нь ард түмнээ боддог болно. Энэ бол ертөнцийн хууль, хүмүүний хууль. Ийм ертөнцийн хууль, хүмүүний хуулийг одоогоос 170 гаруй жилийн өмнө агуу их эдийн засагч, суут эрдэмтэн Карл Маркс нээжээ. Монголчууд одоо энэ алдар цуут хүмүүний нэрийг хэлэхээсээ ичдэг. Монголчууд одоо үнэнийг хэлэхээсээ ичдэг болсон!!!
2018-12-12
дарга боссуудын гэр бүл үр хүүхэд нь одоо УБд байхгүй шд. Халуун дулаан цэвэр агаартай газар байгаа
2018-12-12
Ghhh:
Utgshgui mahan tolgoitoi humuus udirdaj baigaa ulsiin baidal neg iimerhuu lbna. Ene bol il nudend haragdaj baigaa tom asuudaliin neg ni mgl d buh yum neg iimerhuu l baidaltai yavagdaj baigaa yum. Utaa heniig ch yalgahgui dee UB hotod amidarch bgaa buh hun hordoj bgaa. Mungu l nudend ni hragdaad bgaagaas ur huuhed ni yaj tsaashdee iim hotod iim ulsad amidrah ve gej bodoj baigaagui l mahan tolgoinuud yumaa
2018-12-12
zochin:
утаанд хэмжээлшгүй их мөнгө зарцуулсан атлаа утаа арилгаагүй тул хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэж шоронд явуулбал таарна
2018-12-12