Хүүхдүүд: Шударга байх боломжгүй
2018-12-05

Хүүхдүүд: Шударга байдал гэдэг бол худал хэлдэггүй, төрийн хууль дүрмийг мөрддөг, авлига авч, өгөхгүй байхыг хэлнэ.

 

 

Филосифич С.Молор-Эрдэнэ “Шударга ёс гэх үгийг монгол хэлний үгийн сангаас хасах хэрэгтэй” хэмээн бичжээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үзсэн хэн бүхэнд ийм бодол төрсөн биз. Шударга ёсны тухай ярьсан шударга бусчууд төрийн толгойд гарсныг бид хангалттай харсан.

 

Шударга ёс гэх үгийг гайтуулахдаа тулсан энэ нийгмийн үр үндэс нь ч шударга байдалд итгэдэггүй, шударга байх боломжгүй гэж үзэж буйг судалгаа харууллаа. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, Өсвөр үеийнхний дуу бүлгийн хүүхэд, залуус болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. Судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 6, 8, 10-р ангийн 2,191 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сурагчид хамрагдсан байна.

 

Судалгааны үр дүн:

 

  • Шударга байх нь баян байхаас чухал боловч үргэлж шударга байх боломжгүй гэж хүүхдүүдийн 72.1% нь үзэж байна.

 

  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хээл хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусдаас илүү амжилттай явах талтай байдаг гэж хүүхдүүдийн 43% нь үзжээ.

 

  • Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл хүүхдүүдийн 50.2 % нь зөвшөөрнө гэжээ.

 

Хаанаасаа эхлээд хаалгач хүртлээ бид ирээдүй хойчдоо ийм л үлгэр дууриал үзүүлж байна. Хүүхдүүд шударга ёсонд итгэдэггүй. Шударга байснаараа юу ч олж долоохгүй гэсэн үзэл бодлыг тэд аль хэдийнэ ой санамжиндаа суулгачихаж. Өөр нь асуудал тулгарвал ямар ч хамаагүй аргаар шийдвэрлэнэ гэсэн бодлыг бат тээчихэж. Цэцэрлэгт орохоос нь эхлээд хээл хахуул, шударга бус байдлын үлгэр дууриалыг бид өөрсдөө үзүүлчихээд хүүхдүүдээ хүний мууг дууриалаа хэмээн загнах гэж үү. Уг нь хүүхдүүд шударга байдал гэж худал хэлдэггүй, төрийн хууль дүрмийг мөрддөг, авлига авч, өгөхгүй байхыг ойлгодог. Гэвч бүхнийг мэддэг, чаддаг, ямагт тэдний зөв байдаг томчууд тэдний үзэл бодлын эсрэг үлгэр дууриал үзүүлж буйг судалгааны үр дүн бэлээхэн харуулна.

 

Анхаарал татсан өөр нэг үр дүн: Авлигыг мэдээлэх ёстой юу?

 

  • Хүүхдүүдийн 18.3% нь мэдээллээ гээд ямар ч нэмэргүй

 

  • 9.9% нь намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна

 

  • 14 хувь нь хаашаа, хэрхэн мэдээлэхээ мэдэхгүй байна хэмээн хариулжээ.

 

Сургуулийн зүгээс хэрэгцээ шаардлагагүй ном, сэтгүүл, тасалбар худалдан авахыг шаардахаас эхлээд багшдаа бэлэг өгөх нь хүүхдүүд бүрт хялбар биш. Амьдралаас түвшнээс хамаараад тэр бүхэн хүүхдүүд дарамт болох нь цөөнгүй. Гэвч бусдын дор орохгүй, багшид адлагдахгүй байхын тулд чив чимээгүй хэлснийг хийдгээ хүүхдүүд ийн илэрхийлжээ. Хамгийн харамсалтай нь шударга бус энэ үйлдлийг ил болгоод ямар ч нэмэргүй гэдгээс гадна айдастай байгаагаа хэлж. Хүүхдээ хамгаалах боломжгүй ийм л нийгэмд тэд өсөн торниж буй нь энэ.

 

Монгол Улсын хүн амын 37.8 хувь нь өсвөр насныхан. Тэд өсөн торниж, амьдралаа, улсаа удирдах ёстой. Гэвч бид ирээдүйн авлигачид, шударга ёсыг ярьдаг шударга бусчуудыг бэлдэж байгаа гэж үү.

 

Өдөр бүр зурагтаар гарч, шударга ёсын тухай ярьдаг ч шударга бусыг хийдэг улстөрчид, сургах нэрээр мөнгө нэхдэг сургуулийн захирал, багш, ажлаа бүтээхийн тулд бусдыг хахуулддаг ээж аав та бүхэнд үг үйлдлээрээ хүүхдүүдэд ийм л үлгэр дууриал үзүүлж байна. Энэ төлөвшил урт хугацаанд тааж баршгүй сөрөг үр дагавар, нийгмийн хямралыг бий болгох эрсдэл, аюултай. Өнөөдрийн шударга бус байдал цаашид хэдэн арван жилээр үргэлжлэх үндэс суурь болно.

 

Монголын ирээдүйг өнөөдрөөс эхлэн шударга бусын хонгилоор алхуулах гэж үү?! Хэндээ итгэж найдан, ирээдүйгээ даатгах билээ. Үг, үйлдэлдээ анхааръя. Бидний ирээдүй биднийг харж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ёр бол монголчууд маань шударга хүнд дургүй ш дээ урьд нь тийм хүнийг коммун хулгайч бэ гэж хараадөг байсийм бас үнэн үг хэлсэн хүнд хүн (монгол) өстэй үхэр унасан хүнд нохой өстэй гэдэг зүйр үг ч бий ёр нь үнэнээр нь хэлбэл монголчууд бараг бүгдээрээ хулгайч шүү дээ бас мухар
2018-12-05
ene teneg ohind jinhen niigemiin huchirhiilel haanaas yaj gardag gedegiig undesii n medehgui medleggui sul doroi oyuniin jinhen huchirhiilegch n ashiglan bichij ogood zogsooj bigaagii n hen medlee gemt heregten huchirhiilegchid haa saigui bidag ene teneg ohunii hajuud bidnii hajuud ch bigaa tedniig zovhon hatuu huuli tsaaz l zogsoono herevee huchirhiiller uls torjih gevel zovhon avilgad idegdsen hudaldagdsan huuliin biguullaga huulich narlin zug ene bichigee haruul tenegee ymar niigemd amidrah n huseh bish teriig oorsdoo zaiuu hunii ouynlag tarhiaar hiideg yum teneguud huchirhiilegchiin zahialgaar guilgachin shig bichig bariad gudamjind zogsdoggui l dee
2018-12-05
Зочин:
их хурал дээр Билэгт шудрага ёс хэнд хэрэгтэй юм гэж хэлж байх шиг байналээ хааяа ч гэсэн шудрага байхгүй бол хүн төрлөхтөн сөнөнө биз дээ үнэн гэж үгүй бол хүн өөрөө сүйрнэ биз дээ
2018-12-05
Шудрага ёс гэгчийг бус хуульт ёсний дор амьдрах учиртай.
2018-12-05
УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдлэсний төлөө Цогзолмаа сайдад хариуцлага хүлээлгэж байгаа нь мөн чанартаа Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байгаа маш ноцтой асуудал юм!!!
2018-12-05