Төрд ч, намдаа ч бус өөртөө л гомдоорой, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ 
2018-11-20

 

УИХ-ын нэр бүхий  27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өргөн барилаа. Элдэвтэй ч юм болж  байна даа, эрх баригч хүчинд. 

 

Засгийг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийг дотор  санаачлагач Д.Хаянхярваа,   УИХ-ын дарга М.Энхболд, огцорсон Засгийн газрын Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Н.Номтойбаяр,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЖДҮХС-гаас зээл авсан Б.Саранчимэг, Н.Оюундарь, Ш.Ундармаа, Г.Тэмүүлэн болон сул гишүүд багтжээ.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим Ерөнхий сайдаасаа бусад нь бүгд “давхар дээл”-тэй.  Парламентын гаднах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд  парламентаас танхимаа бүрдүүлсэн нь өөрийн засгаа огцруулахгүй, тогтвортой байлгах давхар хамгаалалт байсан нь тодорхой.  Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын даргын албан тушаал бол Засгаа тогтвортой байлгаад зогсохгүй энэ парламентыг үйлдлээрээ бус үгээрээ удирдах том эрх мэдэл юм.  

 

2016 оны УИХ-ын сонгууль намаасаа нэр дэвших квот аваагүй ч гудамжнаас шууд ялсан намын дарга, Засгийн газрын тэргүүнээр томилогдож,  төр, засгийн эрхийг атгах хүндтэй үүрэг ногдсон нь У.Хүрэлсүх хэмээх хувь хүний намтрын хуудсанд төдийгүй төрийн түүхэнд үлдэх их хувь заяа, уг нь. Гэхдээ  түүнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд  өөрт оногдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ намаа эв нэгдлээр зангидаж, төр, засгаа бодлогоор удирдаад явах ухаан дутлаа.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүнийг эв нэгдлийг Д.Хаянхярваа бус МАН-ын дарга У.Хүрэлсүх удирдан зангидаж, парламентад чиглэл өгч,  батлуулсан бодлогоо  Засгийн газрын тэргүүний хувьд  өөрөө хэрэгжүүлэх бүрэн эрх түүнд байгаа.  Түүнд сөрөг хүчний ая, талыг засч, хэлэлцээр хийх шаардлага байхгүй, зөвхөн намтайгаа тулж, ажиллах, намын бодлогоо зангидан, батлах үүрэг чиглэл өгч эргээд өөрөө хэрэгжүүлэх л үндсэн үүрэг бий.  УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний 32 нь өөрийнх нь танхимын, фракцын эрхмүүд. Тиймээс үлдсэн 32-той хэлэлцээр хийж, эв зүйгээ олох нь 200 мянга гаруй гишүүнтэй Монголын ууган хүчнийг удирдаж байгаа эрхмийн хувьд асуудал биш баймаар.

 

Харамсалтай нь өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн дотор танхимынх нь сайд хүртэл  явж байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын танхим дахь хотын фракцынхан түүний эсрэг кноп дарахыг үгүйсгэхгүй.  Учир нь БСУШС-ын сайд Ц.Цогзолмаагаас эхлээд хотын фракцаас томилогдсон эрхмүүд байгаа. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд хотын фракцаа төдийгүй парламентаа зангиддаг.

 

Ерөнхий сайдыг  огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл болох МАХН буюу О.Баасанхүү гишүүн Засгийн газар, эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг ч огцруулах асуудлыг дэмжих эсэх нь эргэлзээтэй.  Хэрвээ гарын үсэг зурсан 27 гишүүн дээр сөрөг хүчний 9, МАХН нэмэгдвэл парламент дахь 74 гишүүний санал тэнцэж, УИХ дахь бие даагч С.Жавхлангийн байр суурь үнэд орохоор байгаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан МАН, АН-ыг  шүүмжилсэн байр суурьтай байдаг ч Засгийн газарт эерэг санал өгөх магадлалтай. Учир нь тэрбээр “Увс намын дарга” Ц.Нямдоржоосоо нүүр бууруулахгүй гэж ажиглагчид харж байна. 

 

Ер нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна гэдэг нь МАН-ын даргаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаатай агаар нэгэн. МАН-ын даргын албан тушаалыг аваад жил орчим болж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд 200 гаруй мянган гишүүдтэйгээ тулж ажиллах цаг ч, зав ч байгаагүй нь тодорхой. Ямартай ч УИХ дахь парламентын бүлэгтэйгээ эв зүйгээ ололцсонгүй, хагарал үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ.  Хэрвээ парламент Ерөнхий сайдыг огцруулбал цаашлаад Онц их хурлаа хуралдуулж,  МАН-ын даргын албан тушаалаас нь ч буулгах байх, У.Хүрэлсүхийг. Тиймээс ч У.Хүрэлсүх тугаа үргэлжлүүлэх барих уу, тугал хариулахаар буцах уу гэдгийг удахгүй шийднэ. Огцруулах шийд гарвал төрд ч, намдаа ч бус өөртөө л гомдоорой, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ээ. 

 

Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдвэл өнөөдрийн тулга тойрсон хагарал, бутралдаа цэг тавьж, 2020 оны сонгуульд анхаарлаа хандуулж, алсын хараатай ажиллахаа мэдэх биз.

 

Ямартай ч улс төрийн тохироо, хэлэлцээ хэрхэн явагдахаас У.Хүрэлсүхийн, Засгийн, эрх баригч хүчний хувь заяа шийдэгдэнэ. Харин олон нийт 2020 оны сонгууль хүртэл эрх баригчдын улс төриийн тоглолт ажигласаар байх л үлдлээ.    

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin G:
Zarim ih hurliin gishvvdees luiwardsan horongiin butsaaj huraaj awch ard tvmnii omch bolgoj vndesnii vildwerlel baihgvigees ard tvmen ajliin bairgvi ajilgvi 70 huwi orchim n yduu bn iimees vndesnii vildwerleliig baiguulj ard tvmniig ajliin bairaar hangaj gadnaas orj irj baiga bvteegdhvvniig ali boloh bagasgaj vildwerleh bolomjtoi zvilee oorsdoo vildwerlej JDV giin mongo iig vndesnii vildwer baiguulhad zoriulah hvrelsvh saidaas oor zorigtoi ulsaa awrah hvn bhgvi tiim uchraas zorigtoi hariutslagtai hatuu bai
2019-05-03
zochin G:
Zarim ih hurliin gishvvdees luiwardsan horongiin butsaaj huraaj awch ard tvmnii omch bolgoj vndesnii vildwerlel baihgvigees ard tvmen ajliin bairgvi ajilgvi 70 huwi orchim n yduu bn iimees vndesnii vildwerleliig baiguulj ard tvmniig ajliin bairaar hangaj gadnaas orj irj baiga bvteegdhvvniig ali boloh bagasgaj vildwerleh bolomjtoi zvilee oorsdoo vildwerlej JDV giin mongo iig vndesnii vildwer baiguulhad zoriulah hvrelsvh saidaas oor zorigtoi ulsaa awrah hvn bhgvi tiim uchraas zorigtoi hariutslagtai hatuu bai
2019-05-03
Иргэн:
Хүрэлсүхээс МАН-аа аврах хэрэгтэй байна. ЗГ-ыг огцруулах гээд байгаагийн цаад учир бол засгаас ч илүү намаа аврах бодлого гэж ойлгож байна?!
2018-11-21
Kkk
2018-11-21
Khurelsuhees yu ch garahgui gedeg n mash todorhoi baina l daa, iim hiirhuu henheg hun ajil hiij chadadgui um l daa.
2018-11-21
зочин:
МАН-ын гишүүдийн эрх мэдлийн төлөөх одоогийн тулалдаанд хүрэлсүхийг дэмжигчдийг гайхаад байхийн. энэ дэмжигчид нь нэг бол хүрэлсүхийн талын хүмүүс байх эсвэл ээлжилж эрх мэдэл олж авч төрийн цөлмөх гэсэн хүмүүс байх. Энхболд энэ тэрээсээ аймаар увайгүй хүмүүс ш дээ уг нь энэ хүрэлсүхийн бүрдүүлсэн ЗГ. тэдний үг үйлдэл нь увайгүй гэдгийг өдөр тутамд л харж мэдэрч байна.
2018-11-21
МАН-г хагарган бутаргагч хярваа,миеэ тэргүүтнүүд болих хэрэгтэй,зг унавал тэдэнд дахин идэх том боломж байгаа юм тэгээд үхэн хатан зүтгэцгээж байна гэдгийг ойлгож мэдэр монголчуудаа
2018-11-21
Зочин:
ЭНЭ 27 ХААНА ХҮРНЭ ГЭЖ МӨРӨӨДӨӨД БАЙГАА ЮМ БОЛ...
2018-11-21
Зочин:
Хүрэлсүх даргыг үргэлж дэмжинэ ээ.
2018-11-21
Мунда:
Хэрвээ Хүрэлсүхийг шахаж засгийн газрыг унагах юм бол ард түмэн босоход бэлэн бга шүү
2018-11-21
Kkk
Мунда:
Би одоогийн ЕС У.Хүрэлсүхийг дэмжидэггүй гэхдээ дундаасаа нийлж өргөн гаргаж ирсэн ЕС-даа хүнд хэцүү үед урваж шарваж туг тахих оролдлого хийж бгаа нөхдүүдийг "УРВАГЧ" гэж үзхээс өөр арга алга. 13-р зуунд бсан бол бүгдэнгийн цаазлах бсан байх. Одоо болиочээ яасан самарч хандагүй юм бэ. Одоо та нарын хэнэн ч сайд дарга болсон зарчмын ямарч ялгаа байхгүй. Цаанчин олон улсад Монголын ЗГ-ын бондын үнэлгээ буураад ирлээ, улсын зээлжих рейтинг чинь буцаад унахан, нүүрс чинь экспортонд гархаа больхон, энэ бдлаар хоорондоо алалцаад бвал Монголоор дамжих Орсын газын хоолойн төсөл, 3 улсыгхамарсан транзит тээврийн сүлжээ гм төслүүд чинь дахиад л Монголыг тойроод явхан. Дотооддоо ард иргэд чинь үгүйрэн ядуурч, олигтой өөдтэй залуус чинь гадагшаа гараад дуусхан. Энэ бдлаар ард иргэд чинь удаан тэсэхгүй "Саарал ордныг" бүслэж 76 бүгдийн буулгана гээд мод чулуундаа тулах вийдээ. Тэр цагт уурлсан ард түмэн масс юу ч хийхээс буцахгүй болдог жамтай. Юманд хэр хэмжээ гэж бдаг. Үлдсэн хугацаагаа элдэв самуун гаргуулчихгүйхэн шиг хугацаагаа дуусгавал барав биш үү.
2018-11-21
Ene odoo setguulh u hutsaad bgaan:
Zahialgaar niitlel bichij ntr tiimee mungutei humuus Khurelsukhiig shahaj bna. Iim l archaagvi huvalznuudbgaa shd Khurelsukh Battulga 2 tseverleh yostoi
2018-11-20
Ардчилал:
Хүрэлсүх төрөөс төрсөн тэрбумтан гуудтай ганцаараа тэмцэж байгаа юм биш түүнийг Ерөнхийлөгч дэмжиж бай гаа ядуурч хоосорсон шударга ёсоор өлссөн ард түмэн байна. Түүнд бүх хүчний байгууллага шүүх прокурор босоход бэлэн ард түмэн байна
2018-11-20
Ухаантан:
Хүрэлсүх одоо л хөдлөхгүй бол чацага царайлаад хөөгдөх болно. Дайн нэгэнт эхэлсэн тул чи үлдэх үү тэд үлдэх үү гэдгээ үзэх хэрэгтэй өөрт байгаа бүх боломжоо ашигла
2018-11-20
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-20
Марксизмын үзэл санааг үндэс болгосон МАН аль 1990 онд бурханы оронд заларсан. У.Хүрэлсүх одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж монголчуудын толгойг 30-аад жил хууран мэхэллээ. У.Хүрэлсүх монголчуудын сайхан сэтгэлээр 30-аад жил тоглоом тохуу хийлээ.
2018-11-20
Зочин:
Одоо цаг алдаж болохгүй Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч шүүх прокурорыг өөрийн мэдлийн тагнуул цагдаагийн хамт ашиглаж эсрэгсанал өгөх УИХ ЫН гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ д оруулах хэрэгтэй
2018-11-20
Хамт явж байж нөхдөө жийх ч дээ Цог заль маа
2018-11-20
Хариуцлага тооцож эхэлж байгаа нь сайшаалтай. УИХ эсвэл ЗГ хоёрын ЗГ аар оролдох нь мэдээж хямд төсөр. УИХ тарах асуудал бол анархизм гэхээс өөр аргагүй байна даа одоогоор,
2018-11-20
ХҮРЭЛСҮХЭЭ АВИЛГЧДЫН ЭСРЭГ БҮҮ ШАНТАР:
ОГЦОРСОН Ч ЯАДАГ ЮМ. АВИЛГАЧИДЫН ЭСРЭГ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦ. ЮУН ӨӨРТӨӨ ГОМД НТР ВЭ?? АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ЛЛРУУД. ОГЦРОХ ЮУ ЮМ БЭ?? ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЭРЭЙ ХҮРЭЛСҮХЭЭ.
2018-11-20
Хүрэлсүх муу ажилласан байж болно түүнийг зөвтгөх зүйл бол М.Энхболд түүний тойрон хүрээлэгч нар гэх асар том хогийн ургамалтай тэмцсэн явдал хүч нь дутаж байх шиг байна . Түүнд одоо л ард түмний болон МАН ын жирийн гишүүдийн тусламж хэрэгтэй болж байна. 60 тэр бумынхан дийлдэхгүй ээ.
2018-11-20
Yag zuv
2018-11-20
Uhsen atsniihaa tohiroo naimaa yariad bga lalar ve. Jonhuu heveeree bj baig geed bgamu sda chin
2018-11-20
zochin G:
Zarim ih hurliin gishvvdees luiwardsan horongiin butsaaj huraaj awch ard tvmnii omch bolgoj vndesnii vildwerlel baihgvigees ard tvmen ajliin bairgvi ajilgvi 70 huwi orchim n yduu bn iimees vndesnii vildwerleliig baiguulj ard tvmniig ajliin bairaar hangaj gadnaas orj irj baiga bvteegdhvvniig ali boloh bagasgaj vildwerleh bolomjtoi zvilee oorsdoo vildwerlej JDV giin mongo iig vndesnii vildwer baiguulhad zoriulah hvrelsvh saidaas oor zorigtoi ulsaa awrah hvn bhgvi tiim uchraas zorigtoi hariutslagtai hatuu bai
хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг л болж байна...ардчилсан нам ардын нам хоёрын дунд Женкотой цуг төмөр өргөж, ажлаа хийхгүй их алцгасны чинь гай...
2018-11-20
Nam bus irgen:
Yaag unen.
2018-11-20
МОНГОЛ ХYН:
ХYРЭСYХ ЭЭ!! ЮУНД Ч ЭМЗЭГЛЭХ ХЭРЭГГУЙ. ЗYГЭЭР Л ИЛ ТОД ШУДАРГА ЕС ТОГТООГООД ЭХЭЛЧИХ!!! ОГЦРОХ АСУУДАЛ БАЙХГУЙ. ЯГ ЕНЕЕГИЙН МОНГОЛ УЛСЫН ЕРЕНХИЙ САЙД БОЛ ТЕРИЙН ЯЛЗРАЛЫГ ДАРЖ АВАХ ЕСТОЙ ТYYХЭН YЕИЙН МОНГОЛ УЛСЫН НАЙДВАР МЕН... МОНГОЛ УЛСАА ХОРЛОХ САНААТАЙ ХУМУУС БОЛОН ТЭДНИЙ БYЛЭГЛЭЛ Л ЕС ХОНЗОН ДЭЭР ИЙМ АСУУДАЛ ГАРГАЖ ТАВЬЖ БАЙГАА ЮМ... УРАГШАА!!!!!!!!
2018-11-20
Yag zuv
Zochin:
Ard tymen Хүрэлсүхийн талд. Энхбат гэдэг сэтгүүлч ерөнхий сайдаа дарамтлаад байгаа юмуу даа кккк
2018-11-20
Zochin G:
Zarim ih hurliin gishvvdees luiwardsan horongiin butsaaj huraaj awch ard tvmnii omch bolgoj vndesnii vildwerlel baihgvigees ard tvmen ajliin bairgvi ajilgvi 70 huwi orchim n yduu bn iimees vndesnii vildwerleliig baiguulj ard tvmniig ajliin bairaar hangaj gadnaas orj irj baiga bvteegdhvvniig ali boloh bagasgaj vildwerleh bolomjtoi zvilee oorsdoo vildwerlej JDV giin mongo iig vndesnii vildwer baiguulhad zoriulah hvrelsvh saidaas oor zorigtoi ulsaa awrah hvn bhgvi tiim uchraas zorigtoi hariutslagtai hatuu bai
Иргэн:
Бүү СОЛИОР НОВШ ОО
2018-11-20
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-20
Иргэн:
Бүү СОЛИОР...
2018-11-20
Монгол иргэн:
ХОНГОРЫНХНЫГ ХОРДУУЛСАН АЛУУРЧИН, ХОР ХУТГАЖ ХОНЗОН САНАЖ, ӨШӨӨ АВАХ САНААНДАА НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ ХАЯН-ЯРААС ХҮҮ АЙ... ШУДАРГА ЁС ЯЛНА... АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ...
2018-11-20
Зочин:
Хүрэлсүх ээ зоригтой байгаарай бүү бууж өгөөрэй Монголын ард түмэн дэмжиж байгаа шүү.
2018-11-20
М.Энхболд Д.Хаянхярваа нарын суганы үс сэтгүүлч Н.Энхбат аа даргаа биш эх орноо бодоочээ...
2018-11-20
ЗОЧИН:
гэмт бүлэглэлээс монгол төрийг аврах ерөнхий сайдын тэмцэл шүү ардуудаа ,босход бэлэн бай
2018-11-20
зочин:
Яг үнэн, өөртөө л гомдох хэрэгтэй. Ажиллаж чадаагүй
2018-11-20
Иргэн:
Бүү СОЛИОР НОВШ ОО
Иргэн:
Бүү СОЛИОР...
Эцэг:
Засаг унаж болно оо гэхдээ Миеэг унагаад заавал Шүүхийн өмнө ирүүлэх ёстой тэгж байж л Ард түмэн шудрага ёс гэдгийг мэдрэх болно.
2018-11-20
Иргэн:
Өргөсөн тангарагаасаа ухарч, ард түмнээсээ уравсан УИХ, Засгийн огцорч, тарах нь зүйтэй. Энгийн иргэн хууль зөрчвөл шоронд ордог, эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүс завшдаг ардчилсан нийгэм гэж байдаггүй.
2018-11-20
Иргэн:
Өргөсөн тангарагаасаа ухарч, ард түмнээсээ уравсан УИХ, Засгийн огцорч, тарах нь зүйтэй. Энгийн иргэн хууль зөрчвөл шоронд ордог, эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүс завшдаг ардчилсан нийгэм гэж байдаггүй.
2018-11-20
Уншигч:
монгол мөхсөн.хэдэн мафижсан гаруудын тоглоом болчиж.
2018-11-20
Ажиглаад суудаг цаг өнгөрсөн
2018-11-20
VARANE:
Xүрэлсүхээ бууж өгч болохгүй шүү. MAHAH ын эсрэг хамтаа тэмцэх Mонгол хүн амын 80% чиний талд шүү. MAHAH гэж MAFI гаас салцгаая хмүүсээ.дэмжээрэй.
2018-11-20
Зочин:
Энэ бузар луйварчин газрын наймаачин, засгийн эрхийг мөнгөөр худалдаж авсан гэмт хэргийн эзэн М.Энхболдоос салах сүүлчийн боломж шүү. Засаг огцорвол юуч биш болно. Зүгээр л энэ луйварчдын идэш болно. Л.Түдэв гуай, Гомбожав гуай та нар дуугараа чээ. Энэ улс эх орноо бодож үгээ хэлээчээ
2018-11-20
Иргэн:
М.Энхболд гэж мөнгөнд дуртай, мөнгөөр бүгдийг худалдаж авсан, урд зүгийн зээгээс болж Монгол төр, Монгол улс мөхөх боллоо. Ухаараач...Монгол заавал ялах ёстой.
2018-11-20
zochin:
Urd zasgaas ogtsorson oshoo xonzon abagchid iim baihad yaaj zasag togtbortoi baih um Xvvkee demjij bga shvv
2018-11-20
Хүрэлсүх өөрөө маш шуурхай цогц арга хэмжээ авах байсан юм Батзоригийг ганцааранг нь бус Содбаатар Цэрэнбаатартай нь мөн өчигдөр огцруулсан нөхдийг эдэнтэй хамт огцруулж бүр намаас хүртэл хөөж гишүүнээс нь огцруулах зээл төлөх хугацааг нь зааж өгөх байсан юм Тэр бүү хэл зээл авсан МАН-аас гаралтай гишүүдийг ч адилхан намаас хөөж гишүүнээс нь түдгэлзүүлж зээл төлөх хугацаа зааж намын даргын эрхээ бүрэн эдлэх байсан юмаа
2018-11-20
зочин:
М.Энхболд гэдэг луйварчнаас салах сүүлчийн боломж шүү, МАН, монголын төр цэвэрших эхлэл шүү, Ерөнхий сайд аа иргэд бид дэмжиж байна аа, 60 тэрбумынханаас салах боломж шүү
2018-11-20
зочин:
Одоо юун Хүрэлсүхийг огцоруулах бэ.. Их хурал хуралдаж чадахгүй. ЗГ огцорлоо гэхэд дахин бүрдэхгүй. Төсөв батлагдахгүй ёстой хачин юм болно. Их хурал тарахаас өөр ямарч зам алга боллоо доо. Албан тушаалаа хамгаалах гээд Ми.Энхболд Хаянхярваатайгаа улс төрийн үхдэл боллоо. Шулуухан энэ гарцаас өөр замгүй харагдаж байна. Ухаантануудаа.
2018-11-20
rfg
2018-11-20
Enkhboldin humusig namaas huu.
2018-11-20
Энх60лд:
Битгий Хуц заа тэмбүүн тархитай сэтгүүлч нэртэй ухна минь эээ Энх60лд гэх хулгайч нарын гар хөл та нарыг хэзээ нэг өдөр бурхан цээрлүллэх болно харжил бгаарай.
2018-11-20
Nam bus irgen:
Yaag unen.
Zochin:
Энэ хун зов бичсэн байна Хурэлсух оороо л ийм юм хийсэн хун шуу дээ энэ том намын дарга хун ийм булжимгуй юм хийх гэж дээ арай л хэтэрсэн юм болсон байхаа одоо энэ хэдээсээ шууд салах хэрэгтэй дээ намын дарга юм чинь боломжоо ашиглаарай
2018-11-20
Огцорсон дээрдээ худлаа попорсоор байтал ард түмний амьдрал хэцүүдлээ
2018-11-20