Дараагийн Засгийн газар дахиад 14 САР “наслах” уу
2018-11-20

Засгийн газрыг огцруулах бичгийг хэвлэлийнхэнд танилцуулсан УИХ-ын гишүүдийн царайг та бүхэн анзаарсан байх. Хүн гашуудсан, гэмшиж харамссан үедээ нүүр царайны ийм хувирал гаргадаг. Эсвэл бүр албадлагаар дарамтад орсон тохиолдолд ч ийм дорой, хүлцэнгүй төрхтэй байж болно. Товчхондоо Засгийн газрыг огцруулах санал танилцуулсан тэдэнд сүр сүлд, итгэл үнэмшил, цог жавхаа алга. Ийм царайтайгаар МАН-ынхан хоёр дахь Засгийн газраа огцруулахаар улаарч байна. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хоёр ч Засгийн газраараа наадаж байгаа нь энэ.

 

2016 оны 07.30-ны өдөр: Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэв.

 

2017 оны 08.23-ны өдөр: Т.Аюурсайхан нарын 30 гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барив.

 

 

Шалтгаан нь: Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг явуулсан. Нэг жил гаруйн хугацаанд явуулсан энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Мөн шийдвэр нь эргэж буцсан, хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй шийдвэрүүд гаргасан.

 

2017 оны 10.20-ны өдөр: У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдлээ.

 

2018 оны 11.19-ны өдөр: Д.Хаянхярваа нарын 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад гардууллаа.

 

 

Шалтгаан нь: ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, Төрийн албан хаагч ажлын байранд дээрээ амиа алдсан, оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх талаар ажиллаагүй, 2019 оны төсөвт анхаарал хандуулаагүй.

 

Цаг хугацааны зүй тогтлоор харвал МАН-ын нэг Засгийн газар дундажаар 14 сарын настай байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 14 сар ажиллаж, хууль зөрчсөн нэр зүүгээд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар ч энэ замаар явах нь тодорхой боллоо.

 

Тэгвэл 14 сарын настай МАН-ын дараагийн Засгийн газрыг хэн толгойлж, бүрдүүлэх вэ. Шинээр бүрэлдэх Засгийн газар 2020 оны сонгууль хүртэл ихдээ 19 сар засаглана. Харин багадаа уламжлал ёсоор 14 сар.

 

Ерэн жилийн түүхтэй МАН ингэж л улс орныг удирддаг аж. Улс орныг хямралаас гаргана, эв нэгдлийг хангана гэж том амалсан тэд сандал ширээний толхилцооноос өөрийг мэддэггүй аж.

 

Эцэст нь ард түмнээс уучлал гуйсан халхавч зүүн, сул дорой, ёсзүйгүй төрхтэйгээр нэг хэсэг нь нөгөөгөө түлхэн унагаж байна. Ийм эрх баригчдаас юу ч хүлээх хэрэггүйг энэ цаг хугацаа хангалттай харууллаа. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
ХЯРВАС урвагчидыг цээрлүүлбээс зохилтой
2018-11-21
эд нарыгхараач.түрүүчийнзасгийн газарт байсан улс бна.хаянхярваа ёрөнхий сайд болж чадах толгой бна уу.ахиад нөхдүүд улс төрд сонгохгүй.ундраа бгд дэвшсэн намыг бодож сонгосон.ву ч хийсэнгүй.нөгөө ундраа гэж банкны луйварчин бна.мйм юмнуудыг м энхболд ямар нүдээр харж намдаа авдаг бнаа.юу хийж ард түмэнд тус болвоо.арайл басамжилж доромжлох юм.саранцэцэг билүү тийм баян хүн сургуульд сурсан мөнгөө төлөхгүй гишүүн болоод явж бна.ямар ухамсар вэ.дэндүү биднээр тоглож ядуу байлгах хүсэл бнаа.мэнхболд улсад 30аад жил боллоо.юу хийж монгол улс азиын орноос хамгийн ядуу бна.иым байж улс төрд хүнээ шургуулаад өөрөө үлдэх вм.одоо чадалтай сэтгэлтэй улсаа гаргаж тэтгэвртээ гарч зайгаа тавьж болдгүй юмуу.ардчилал гээд улс орныг зальтай нэг нь баяжиж энгийн нэг нь хохирч одоо нам дагасан хулгайч нарын үр удам хүртэл ядууруулж бна.одоо тэмүүлэн эцэг нь эрдэнэт.ждү мөнгө аваад ичиж амьдраач.номтойбаяргэж эцгийн нэрээр монголын баялагаар тоглож сурсан нөхөр бна.содбилэг гэж юу хийгээд байдаг юм бүү мэд.нэг хэсэг эх нь гишүүн байсан.үнэндээ монголын ард түмнийг дэндүү басаж доромжилж ханаагүй юм байх даа.бүгдийг ахиж битгий сонгоорой гэж уриалж бна
2018-11-21
Иргэн:
Бузар санаат ХАЯН-ЯР...БОХЬЧИН АМ_ЗАВААН 2 чинь дөөлвөл нуруу ижил, тоолвол тоо нь тэнцүү, нэгдмэл санаа нь ШУНАЛ юм шив
2018-11-21
Зочин:
Дараагийн засгийн газар гэж байхгуй
2018-11-20
Erthen ogtsor:
Hurelsukh arai l denduu battulgatai sujreed bsn ym aa, umnuh husmiig ni hureegui bj urmiig ni hurtej bolohgui l de
2018-11-20
МАН ДАХИЖ ЗГ БАЙГУУЛЖ ЯАХ ЮМ БЭ??:
УИХ-ТАЙГАА ТАРЖ ХАМТ ДАЛД ОР
2018-11-20
иргэн:
ЭЛБЭГДОРЖ М,ЭНХБОЛД НАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛСАД ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ТОГТОХГҮЙ , ТЭД БҮГДИЙГ ХЖДАЛДАЖ АВНА УИХ-н ГИШҮҮД ШҮҮХ ПРОКУРОР , ЦЭРЭГ ЦАГДАА , ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ..........
2018-11-20
Zochin:
Khurelsukh gej neg obloggui nokhoroos bolj nam ulamaar Mongol uls khokhirokh yum daa zasgiig khurdan solikh kheregtei dee
2018-11-20
зочин:
Хужаагийн дарлалаас салах арга байна уу, Засаг унахгүй, унавал Их хурал тарна,,, Тэр цагт Женко удирдах болно, энэ улс Венесуелийн араас орно шүү
2018-11-20
улааран:
:Улааран: биш /УЛАЙРАН/ зүтгэж гэж ядаж зөв бичиж сур. Монгол хэлийг минь доромжилсон муу хужаа
2018-11-20
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-20
Иргэн:
Та өнөөдөр МАНАН-гийн боол болчихсон байгаагаа мэддэг үү? Хэдхэн луйварчингуудын боол болоод өөрсдөө гуйлгачин шиг амьдрах сайхан байна уу? Тэр луйварчингуудын луйвардсан мөнгийг Таны төлсөн татвараар эргүүлэн төлдөг явдал шударга уу? МАНАН-г л зайлуулахгүй бол бидний үр хойч үүнээс ч долоон дор нөхцөлд амьдрах болно гэдгийг Та ойлгож байна уу? Яахав тэр МАНАН нь гадаадаас ихээхэн тусламж дэмжлэг авдаг байх л даа. Гэхдээ бид нар эх орондоо жинхэнэ эзэн нь болж хамтдаа тэмцэж чадвал бас ч гэж асуудлыг шийдвэрлэх боломж байгаа. Хүсэхгүй бол яахав тэгээд БООЛ царайлаад л үлдэнэ биз
2018-11-20
Иргэн:
Хэрвээ таны судсаар монгол цус урсдаг бол, хэрвээ Таны зүрх монголынхоо төлөө цохилдог бол, хэрвээ Та үр хойчоо МАНАН-гийнхний боолчлолд үлдээхийг хүсдэггүй бол шударга ёснй төлөө тэмцэж МАНАН-гийн цэвэрлэгээг эхлүүлсэн Хүрэлсүхийн засгийн газрыг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулна бизээ. МАНАН-гаар дүүрсэн эрлийз хурлийзуудаас төр засгаа цэвэрлэх үе аль хэдийнээ ирчихээд байгаа шүү.
2018-11-20
иргэн:
Хүрэлсүх ЕСайд: Морин дэлэн дээр төрийг булуух амархаан, харин төрийг төхнүүлэх хэцүү... Энэ амьтныг хэн явуулсан юм бол доо /Богд Жавзандамба/
2018-11-20
иргэн:
Мэргэжлийн л хүмүүсийг сайн судлаж тавьж үзээсэй
2018-11-20
Nam bus irgen:
Mash zuv.
2018-11-20
Хаха:
Mcs , Мак , Петровис , Хурд. ..... Компаниуд байна !
2018-11-20
dfg:
МАНАН бүгдийн шоронд . Бидний хуурч мэхлэхээ зогсоо
2018-11-20
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
2018-11-20
Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.
2018-11-20
Монгол:
Аль нь ч адилхан. Гэхдээ 20 оны сонгууль хүртэл нэр цэвэр улсуудаараа засгаа бүрдүүлбэл 20 оны сонгуульд хэдэн суудал авч магадгүй дээ.Давхар дээлийг болих хэрэгтэй.
2018-11-20
Nam bus irgen:
Mash zuv.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-11-20
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
2018-11-20
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2018-11-20
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-11-20
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
2018-11-20
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-20
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
2018-11-20
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын (эрх чөлөөний) хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-20
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
2018-11-20
Ардчилалын үзэл санааг удирдлага болгосон Монгол улс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч, өрийн тулам болж байна. Тусгаар тогтнол нь дэнжигнэж байна!!!
2018-11-20
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
2018-11-20
Одоогийн АН, МАН бол бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг хувийн өмчийг магтан дуулсан Америкийн захиалгат намууд юм. Сэрэмжлэгтүн, болгоомжлогтун!!!
2018-11-20
Марксизмын үзэл санааг үндэс болгосон МАН аль 1990 онд бурханы оронд заларсан. У.Хүрэлсүх одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж монголчуудын толгойг 30-аад жил хууран мэхэллээ. У.Хүрэлсүх монголчуудын сайхан сэтгэлээр 30-аад жил тоглоом тохуу хийлээ.
2018-11-20
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд (улсад) ард иргэд нь, улс төрчид нь бүгдээрээ хувиа бодсон бэртэгчид болж хувирдаг бол төрийн өмч давамгайлсан нийгэмд ард иргэд нь, улс төрчид нь эх орныхоо төлөө тэмцэгчид болж хувирдаг. К.Маркс
2018-11-20
Марксизмын үзэл санааг тууштай баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхуулж байна. Америк ардчиллын үзэл санааг тууштай баримтласан Монгол улс нийгэм, эдийн засаг, ёс суртахууны бүрэн дампууралд орж, өрийн тулам болов.
2018-11-20